Өрөм,тэсэлгээний инженер

Нээлтийн огноо: 2022-01-04
Хаалтын огноо: 2022-01-14 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг ( 1) Өрөм,тэсэлгээний инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн өрөм инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • ЭМААБО-ны холбогдох стандартуудын дагуу ажиллах, мөн бусдын эерэг хандлагыг хөхүүлэн дэмжиж аюулгүй ажиллагааны талаар идэвх, санаачлагатай ажиллах
  • Өдөр тутмын болон хоёр долоо хоног, 12 долоо хоногийн уурхайн үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө гаргах
  • Өрөмдлөг тэсэлгээний бүтэн мөргөцөгийн төлөвлөгөөг холбогдох багуудын ажилтай уялдуулан гаргах
  • Төлөвлөгөөнд хүрэхэд уурхайн үйл ажиллагааны багтай хамтран ажиллаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг тогтмол хэрэгжүүлэх
  • Бусад багуудтай (өрөм тэсэлгээ, геотехник, геологи, үйл ажиллагаа, баяжуулах, засвар) хамтран уурхайн тоног төхөөрөмжүүдийг аюул осолгүй бүтээмжтэйгээр хуваарьт оруулан төлөвлөх
  • Бодит гүйцэтгэлийг төлөвлөгөөтэй харьцуулан дүн шинжилгээ хийж сайжруулалт шаардлагатай хэсгийг олж илрүүлэх
  • Уурхайн төлөвлөгөө болонбодит гүйцэтгэлийг төлөвлөгөөтэй харьцуулж долоо хоног тутмын хурлаар танилцуулах, удирдлагыг шийдвэр гаргахад тусламж үзүүлэх
  • Тоног төхөөрөмжийн төлөвлөлт ба гүйцэтгэлийн тайлан гаргах
  • Ил Уурхайгаас баяжуулах үйлдвэр хүртэлх бүх процессын гүйцэтгэлийг төлөвлөлтэй харьцуулсан сарын тайлан бэлтгэх
  • Ил Уурхайн үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах боломжийг үргэлжлүүлэн тодорхойлж хэрэгжүүлэх
  • Өндөр түвшний ур чадвартай байж бизнесийн ёс зүйг мөрдөн ажиллах

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлүүдээр бакалавр болон тухайн салбарт 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх
  • Монгол болон Англи хэлний харилцааны болон бичгийн чадвартай байх.
  • Багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай;
  • Бусадтай харилцах, ойлголцох болон илтгэл тавих ур чадвартай;

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү?

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.