Өрөмдлөг, тэсэлгээний мэргэжилтэн
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-нийн Оюу толгойн уурхайн талбар дээр Гүний Уурхайн Техник Үйлчилгээний хэлтэст 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Өрөмдлөг, тэсэлгээний мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь Өрөм тэсэлгээний инженер техникийн багийг ахлан Гүний уурхайн олборлолт, бэлтгэл малталт, хоёрдогч бутлагдлын өрөмдлөг, тэсэлгээний инженерийн зураг төсөл, мөн уурхайн ашиглалтын турш хэрэглэх дэд бүтцийн цооногуудын өрмийн дизайныг хариуцан инженер техникийн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж ажиллана. Энэхүү ажлын байр нь Монгол Улсад хэрэгжиж буй дэлхийн хэмжээний Гүний уурхайг блоклон нураах олборлолтын үйл ажиллагааны тэргүүн эгнээнд нэгдэн орох сайхан боломж юм.
Үүрэг даалгавар
- Олборлолт, бэлтгэл малталт, хоёрдогч бутлагдлын бүх өрөмдлөг, тэсэлгээний инженер техникийн ажлыг хуваарийн дагуу хийж гүйцэтгэх ажилд Өрөм тэсэлгээний ахлах инженерүүдийг шууд удирдан ажиллах.
- Өрөмдлөг, тэсэлгээний ахлах инженерүүд болон Өрөмдлөг тэсэлгээний инженерүүдэд өөрийн ур чадвар, мэдлэг, сайн туршлагаа зааж сургах.
- Төлөвлөсөн бүх өрөмдлөг, тэсэлгээний инженер техникийн ажлыг гүйцэтгэхийн тулд бусад оролцогч багуудтай хамтран ажиллах.
- Өрөм тэсэлгээний баг Тэсрэх материалын удирдлагын төлөвлөгөө, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх
- Уурхайн талбарт өдөр/шөнө-ийн ээлжийн хуваариар ажиллах боломжтой байх
- Шаардлагатай тохиолдолд уурхайн гүнд ажиллаж өрөмдлөг, тэсэлгээний үйл ажиллагаатай холбоотой техникийн процесс, стандартыг газар дээр нь удирдах.
- Төслийн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, өсөлтийн үеийг давах, улмаар үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадалд хүрэх зорилгоор өрөмдлөг, тэсэлгээний техникийн төслүүдийг хэрэгжүүлэх
- Багийн бүх гишүүдийн аюулгүй байдлыг хангахад санаа тавих, эрсдэлийг тодорхойлох, бууруулах, удирдах
- Эрсдэлийг тодорхойлоход туслах, эрсдэлийг бууруулах стратегийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Тавигдах шаардлагууд
- Уул уурхайн инженер эсвэл ойролцоо мэргэжлээр сурч төгссөн
- Гүний уурхайн блоклон нураах олборлолт, блоклон нурах процесс, уурхайн үйл ажиллагаа, өрөм тэсэлгээний үйл ажиллагааны уурхайн үйл ажиллагаанд үзүүлэх үр нөлөөний талаар сайн ойлголттой байх
- Гүний уурхайн өрөмдлөг, тэсэлгээний чиглэлээр 7-оос доошгүй жил ажилласан туршлагатай, инженер техникийн болон үйл ажиллагаанд ажилласан туршлагатай байх. Блоклон нураахэсвэл дэд түвшнээр нураах гүний уурхайн туршлагатай бол давуу тал болно.
- Гүний уурхайн урт цооногийн өрөмдлөг, жумбо машины өрөмдлөг, хоёрдогч бутлагдлын өрөмдлөгийн үйл ажиллагаануудын талаар гүнзгий мэдлэг, туршлагатай
- Өрөмдлөг, тэсэлгээний болон уурхайн дизайны программ хангамжуудыг ашиглах чадвартай. Үүнд: Дэсвик бол давуу тал болно.
- Гүний уурхайд хийгдэх тэсэлгээ, тэсрэх бодис тээвэрлэх, зөөх, хадгалах үйл явц, систем, шаардлагын талаар гүнзгий мэдлэгтэй
- Төслийн баримт бичгүүд боловсруулж танилцуулах зорилгоор техникийн баримт бичиг бичих, илтгэх ур чадвар сайтай байх
- Уурхайн үйл ажиллагаанд хэрэгжсэн техникийн төслүүдийг удирдаж байсан туршлагатай
- Бусад ажилчдыг сургаж, хөгжүүлж байсан туршлагатай
Дараах нэмэлт шаардлагууд нь мөн давуу тал болно:
- Өмнө нь өөр бусад уурхайд ажиллаж байсан туршлагатай
- IKON III цахим тэсэлгээний системийн талаар мэдлэгтэй
- Deswik (давуу тал болно) эсвэл ижил төстэй программ хангамжууд дээр ажиллаж байсан туршлагатай
- Олон ялгаатай соёл бүхий ажлын орчинд ажиллаж баг удирдан амжилттай ажилласан туршлагатай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.