Өрөмдлөг, тэсэлгээний инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК–ийн Гүний уурхайн төсөл - Уурхай - Техникийн үйлчилгээ хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Өрөмдлөг, тэсэлгээний инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн өрөмдлөг, тэсэлгээний инженерчлэлийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Үйлдвэрлэлийн болон хоёрдогч бутлалтын үйл ажиллагааны өрөмдлөгийн паспортыг зохиох
- Өрөмдлөг, тэсэлгээг аюулгүй, үр бүтээлтэй гүйцэтгэхийн тулд өрөмдлөг тэсэлгээний операторуудад ажлын талбарт техникийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах
- Өрөмдлөг, тэсэлгээний чанарын удирдлагын төлөвлөгөө (ЧУТ) болон техникийн удирдамжийн дагуу хийсэн өрөмдлөгийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, тайлагнах.
- Гүний уурхайн тэсэлгээний үйл ажиллагааг аюулгүй явуулахад талбайн хяналтыг хийх
- Өгөгдлийн дүн шинжилгээ, сайжруулалтын зөвлөмжид дэмжлэг үзүүлэх
- Өрөмдлөг, цэнэглэгээ, тэсэлгээний системийн процесс, үйл ажиллагаанд сар тутмын хяналтыг хийх
- ТМУТ-ий дагуу тэсрэх бодис тээвэрлэх тээврийн хэрэгсэлд сар тутмын хяналтыг хийх
- Өрөмдлөг тэсэлгээний төслүүдийг сайжруулах санаачилга гаргах, үйл ажиллагааны бэлэн байдалд техникийн ур чадвараар манлайлан ажиллах
- Өрөмдлөг, тэсэлгээний үйл ажиллагааг сайжруулах болон аюулгүй ажиллагааны эрсдэлийг тодорхойлоход харилцагч талуудтай үр дүнтэй хамтран ажиллах
- CRM /НЭУ/ болон аюулгүй ажиллагааны эерэг соёлыг үлгэрлэх, монгол улсын аюулгүй ажиллагааны стандартын дагуу мэдэгдэх
Тавигдах шаардлага
- Уул уурхайн инженерийн Бакалаврын зэрэгтэй эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
- Автокад, Вулкан, Сурпак, Десвик болон бусад холбогдох уул уурхайн 3D зураглалын програмууд дээр ажилласан туршлагатай байх
- Майкрософт Оффис-ын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
- Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай байх
- Аюулгүй ажиллагааны соёлыг эрхэмлэдэг байх
- “Бидний ажлын арга барил” зарчмын дагуу үнэнч, шударга, тууштай ажилладаг байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.