Өрөмдлөг, тэсэлгээний инженер

Нээлтийн огноо: 2022-03-10
Хаалтын огноо: 2022-03-24 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Далд уурхайн - Техникийн үйлчилгээний хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурван (3) Өрөмдлөг, тэсэлгээний инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн өрөмдлөг, тэсэлгээний инженерчлэлийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Уурхайн өрөмдлөг, цэнэглэх ажлуудтай холбоотой өгөгдлийн сангийн нарийн бүртгэлийг хөтлөх
  • Өгөгдлийн дүн шинжилгээ, сайржуулалтын зөвлөмж
  • Баарсан цэнэгийн хяналт шалгалт, цаашид дахин баарахаас сэргийлэх зөвлөмжүүд
  • Мөргөцөгийн тэсэлгээ тус бүрийн өрөмдлөг, тэсэлгээний гүйцэтгэлийн тайланг бэлтгэн гаргах
  • Операторуудын төлөвлөгөөг ханган биелүүлэж буй талаар гүйцэтгэгчийн болон ОТ-н удирдлагуудад талйлагнах
  • Өрөмдлөг, тэсэлгээний ахлах инженерийн байхгүй хугацаанд тэсэлгээний пасспортыг хянаж, батлах
  • Өрөмдлөг, тэсэлгээний ахлах инженерт Тэсрэх материалын удирдлагын төлөвлөгөө /ТМУТ/ гаргах, хянах болон тэдгээртэй холбоотой ажлуудад туслах
  • Бэлтгэл ажил хангалтгүй хийгдсэн эсвэл хэтрүүлэн тэсэлсэн хэсгүүдэд өрөмдлөгийн төлөвлөлтийг гаргахад туслах
  • Тааз болон шаланд цэнэглэлт хийх гэх мэт босоо нэвтрэлтийн гүйцэтгэлд зөвлөмжөөр хангах
  • ТМУТ-ий дагуу өрөмдлөг, цэнэглэлтийн ажил болон малталтын операторын төлөвлөлтийн биелэлтэнд сар тутмын хяналтыг хийх
  • ТМУТ-ийн дагуу тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгсэлд сар тутмын хяналт шалгалтыг явуулах
  • CRM /НЭУ/ болон аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагуудын сар тутам хангаж гүйцэтгэх
  • Өрөмдлөг, тэсэлгээний ажилд шаардлага гарсан тухай бүрт талбайн болон оффисын орчиндбайнга дэмжлэг үзүүлэх
  • Бусад шаардлагатай үүрэг хариуцлагууд

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер эсвэл адилтгах чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах, зэрэгтэй байх
  • 2-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага, ажлын байран дээрх сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх
  • Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, явцыг хянаж, тухайн ажлыг гүйцэтгэхэд саад болж буй асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай бол дээд удирдлагадаа мэдэгдэх
  • Бизнесийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай шийдвэрийг цаг алдалгүй гаргахад хэрэгцээтэй мэдээ мэдээллийг авч, дүн шинжилгээ хийх
  • Багийн нэн тэргүүний асуудлыг шийдвэрлэхийн тулд байгаа нөөц бололцоогоо бүрэн дүүрэн, хамгийн үр дүнтэй, хэмнэлттэй байдлаар ашиглах
  • Ажлын стандарт журмын дагуу гүйцэтгэж байгаа бүх ажил үүргийг илүү бүтээмжтэй гүйцэтгэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх
  • Ахлах ажилтнуудын хувьд өдөр тутмынхаас долоо хоног тутмын ажлын гүйцэтгэлдээ нэн тэргүүнд анхаарах.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.