Өрөмдлөг, тэсэлгээний инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-aaс илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК –Гүний уурхайн төсөл - Техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Өрөмдлөг, тэсэлгээний инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн өрөмдлөг, тэсэлгээний инженерчлэлийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
- Үйлдвэрлэлийн өрөмдлөгийн ажлууд болон нэвтрэлттэй холбоотой бүх идэвхтэй мөргөцгийн үйлдвэрлэлд зориулан өрөмдлөгийн төлөвлөгөөг боловсруулах
- Үйлдвэрлэлийн тэсэлгээнийажлууд болон нэвтрэлттэй холбоотой бүх идэвхтэй мөргөцгийн үйлдвэрлэлд зориулан тэсэлгээний паспортыг боловсруулах
- Тэсэлгээний өмнөх шинжилгээний үнэлгээг гүйцэтгэн тэсэлгээний паспортыг аюулгүй, үр дүнтэй, үйлдвэрлэлийн шилдэг дадал, компанийн стандарт, журамд нийцүүлэх.
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ажилчидтай нягт хамтран ажиллаж үйлдвэрлэлийн өрөмдлөг, тэсэлгээний ажлууд болон нэвтрэлтийн бүх холбогдолтой бүх ажлуудад мэргэжлийн дэмжлэг туслалцаагаар хангаж ажиллах
- Үйлдвэрлэлийн болон үйл ажиллагааны өрөмдлөг, тэсэлгээний техникийн болон үйл ажиллагааны төлөвлөлтийн систем болон процесст мэргэжлийн хувь нэмрээ оруулах
- Өрөмдлөг, тэсэлгээний систем болон процессыг тасралтгүй сайжруулалтад хөтлөх үйлдвэрлэлийн өгөгдлийн шинжилгээг хийх
- C8 болон компанийн өрөмдлөг тэсэлгээний ажилтай холбоотой бусад бүх стандарт, журмуудыг дагаж мөрдөхөд ньөрөмдлөг, тэсэлгээний ахлах инженерт дэмжлэг үзүүлэн ажиллана
- Тэсрэх бодис, тэсэлгээний тоног төхөөрөмж, үйл ажиллагаа, дэд бүтцэд байнгын аудит хийн шилдэг дадлуудыг нэвтрүүлэн, Монгол улсын дүрэм журмууд, НЭУ, компанийн холбогдох стандарт, журмуудыг мөрдөж ажиллах
- Өрөмдлөг, тэсэлгээний техник үйлчилгээний багт шаардлагатай бусад ажил үүргүүд"
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Инженер эсвэл Уул уурхайн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлт
- 2-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага, ажлын байран дээрх сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх
- Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, явцыг хянаж, тухайн ажлыг гүйцэтгэхэд саад болж буй асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай бол дээд удирдлагадаа мэдэгдэх
- Deswik, Vulcan эсвэл ижил төстэй CAD зэрэг програмууд дээр ажилладаг туршлагатай байх
- Идэвх санаачлагатай, биеэ даасан, ажил үүргийг биелүүлэхийн зэрэгцээ нягт нямбай, уян хатан байх
- Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай байх
- Ажлын стандарт журмын дагуу гүйцэтгэж байгаа бүх ажил үүргийг илүү бүтээмжтэй гүйцэтгэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх
- Ахлах ажилтнуудын хувьд өдөр тутмынхаас долоо хоног тутмын ажлын гүйцэтгэлдээ нэн тэргүүнд анхаарах.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.