Өрөмдлөг, тэсэлгээний инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
Оюу толгой ХХК-ийн –Гүний Уурхайн техникийн үйлчилгээний хэлтэст Оюу Толгой уурхайн талбар дээр 14 хоног ажиллаад 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Өрөмдлөг, тэсэлгээний инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн өрөмдлөг, тэсэлгээний инженерчлэлийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Уурхайн өрөмдлөг, цэнэглэх ажлуудтай холбоотой өгөгдлийн сангийн нарийн бүртгэлийг хөтлөх
- Өгөгдлийн дүн шинжилгээ, сайжруулалтын зөвлөмж
- Баарсан цэнэгийн хяналт шалгалт, цаашид дахин баарахаас сэргийлэх зөвлөмжүүд
- Мөргөцгийн тэсэлгээ тус бүрийн өрөмдлөг, тэсэлгээний гүйцэтгэлийн тайланг бэлтгэн гаргах
- Операторуудын төлөвлөгөөг ханган биелүүлж буй талаар гүйцэтгэгчийн болон ОТ-н удирдлагуудад тайлагнах
- Өрөмдлөг, тэсэлгээний ахлах инженерийн байхгүй хугацаанд тэсэлгээний паспортыг хянаж, батлах
- Өрөмдлөг, тэсэлгээний ахлах инженерт Тэсрэх материалын удирдлагын төлөвлөгөө /ТМУТ/ гаргах, хянах болон тэдгээртэй холбоотой ажлуудад туслах
- Бэлтгэл ажил хангалтгүй хийгдсэн эсвэл хэтрүүлэн тэсэлсэн хэсгүүдэд өрөмдлөгийн төлөвлөлтийг гаргахад туслах
- Тааз болон шаланд цэнэглэлт хийх гэх мэт босоо нэвтрэлтийн гүйцэтгэлд зөвлөмжөөр хангах
- ТМУТ-ий дагуу өрөмдлөг, цэнэглэлтийн ажил болон малталтын операторын төлөвлөлтийн биелэлтэд сар тутмын хяналтыг хийх
- ТМУТ-ийн дагуу тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгсэлд сар тутмын хяналт шалгалтыг явуулах
- CRM /НЭУ/ болон аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагуудын сар тутам хангаж гүйцэтгэх
- Өрөмдлөг, тэсэлгээний ажилд шаардлага гарсан тухай бүрд талбайн болон оффисын орчиндбайнга дэмжлэг үзүүлэх
- Бусад шаардлагатай үүрэг хариуцлагууд.
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх, эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах чиглэлээр Инженер эсвэл Уул уурхайн эсвэл үүнтэй ижил төстэй чиглэлээр мэргэшсэн бол илүү тохиромжтой.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Тэсрэх бодистой харьцах болон тэсэлгээний ажлын үнэмлэх, зөвшөөрөлтэй байх эсвэл авах боломжтой байх
- Автокад, Вулкан, Сурпак, Десвик болон бусад холбогдох уул уурхайн 3D зураглалын програмууд дээр ажилласан туршлага
- Майкрософт Эксел болон Оффис-ын программууд дээр ажиллах чадвартай байх
- Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.