Өрөмдлөг болон бэхэлгээний сургагч

Нээлтийн огноо: 2021-10-22 00:00
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалт хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Өрөмдлөг болон бэхэлгээний сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь компанийн бодлого, дүрэм журмын дагуу тухайн үйл ажиллагааны нэгжид тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээг хийж багийн тавьсан зорилгод хүрэх, төлөвлөгөөг биелүүлэх болно.

Үүрэг даалгавар

  • Бизнесийн зорилгод нийцсэн сургалтыг явуулж, ажилчдад ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай зохих ур чадваруудыг эзэмшүүлэх;
  • Шаардлагатай үед мэдээлэл, нөөц бололцоог солилцох үүднээс дотоодын оролцогч талуудтай хамтарч ажиллах
  • Мэдлэг олгох, хөгжүүлэх сургалтуудыг санал сэтгэгдэл, зөвлөмжөөр хангах замаар сайжруулах;
  • Шаардлагатай үед хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн сургалтыг боловсруулах, тохирох шийдлүүдийн талаар зөвлөгөө өгөх
  • Шаардлагатай үед хуулийн шаардлагын дагуу зайлшгүй болон зайлшгүй бус сургалтыг явуулах, тайлагнах;
  • Хүний нөөц болон сургалтын багийн нэг хэсгийн хувьд, Оюу Толгойн удирдлагын баг болон уурхайн ажилтнуудад аюулгүй ажиллагааны биет манлайллыг үзүүлэх;
  • Сургалтын ахлах ажилтантайхамтран бизнесийн үйл ажиллагааны хэрэгцээнд шаардагдах сургалтын хөтөлбөрийгболовсруулах,сайжруулах;
  • Стандартын дагуу ажилтныг сургах, зөвлөгөө өгөх, дадлагажуулах
  • Ажлын талбарын тусгай сургалтын төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлэх зорилгоор шаардагдах сургалтыг зохион байгуулах, явуулах;
  • Сургалтын төлөвлөгөөний биелэлтийг хангах зорилгоор сургалтын стратегийг танилцуулах, ажлын талбарын тусгай сургалтын зорилтуудын мэдээллийг түгээх;
  • Дотоод сургалтын чадавхыг хурдан хугацаанд бүрдүүлэхийн тулд үр дүнтэй сургагч багш бэлтгэх хөтөлбөр хүргэх;
  • Явагдаж буй сургалтууд нь гүний уурхайн сургалтын хэрэгцээг хангаж буй эсэхэд үнэлгээ хийж, сургалтын зорилтуудыг хангаж, өөрчлөлт хийх шаардлагатай үед зохих арга хэмжээг авах;

Тавигдах шаардлага

  • Мэргэжилийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх
  • Гүний уурхайн орчинд 3-с доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Бүх загварын өрөмдлөг болон бэхэлгээний машины мэдлэгтэй мөн ажиллуулдаг туршлагатай байх
  • Уул уурхайн систем, процессын өргөнмэдлэгтэй байх
  • Шинэ технологи, санаачлалыг хүлээн авч үргэлжлүүлэн суралцах, дасан зохицох чадвартай байх
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
  • Олон төрлийн ажлыг гардан гүйцэтгэх чадвартай байх,
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Өөрт хуваарилагдсан ажил үүргийг аюулгүйгээр цаг тухай бүрт чанартайгаар гүйцэтгэх чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.