Өрөмдлөгийн туслах оператор

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Гүний уурхайн үйлдвэрлэл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхай -Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Өрөмдлөгийн туслах оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах тоног төхөөрөмжийг компанийн бодлого журмын дагуу ажиллуулж, арчилж хамгаалахад оршино.

Үүрэг даалгавар

  • Бүх ажлыг компанийн стандарт, аюулгүй ажлын журмын дагуу хийж гүйцэтгэх
  • Өрмийн машин, талбайд суурилуулах, өрмийн штанг болон хэрэглэгдэхүүнүүдийг ачих, буулгах гэх мэт үйлдвэрлэлийн өрөмдлөгийн ажилд аюулгүй, үр дүнтэйгээр туслах;
  • Өрөмдлөгийн шаардлагатай бусад ажлуудад (кабель боолт, боолт суулгах, мөргөцөгийн өрөмдлөг гэх мэт) аюулгүй, үр дүнтэйгээр туслах
  • Гүний уурхайн орчин дах ажлын байрыг цэвэр, эмх цэгцтэй байлгах;
  • Ахлах ажилтан, техникийн тусламжийн багуудаас өгсөн зааварчилгааг дагаж мөрдөх;
  • Бизнесийн зорилтод нийцэхүйцээр аль болох удирдлага, зааварчилгаа авалгүйгээр бие даан ажиллах;
  • Ажлын байран дах аюулыг тодорхойлж, зохих хяналтын арга хэмжээг авах, эсвэл шаардлагатай бол удирдлагадаа мэдээлэх;
  • Хамтран ажиллагсад, ахлах ажилтан, хяналтын өрөө, ажлын байран дах бусад ажлын хэсгүүдтэй ойлгомжтой, цаг хугацаа алдалгүй харилцах.
  • Осолд хариу арга хэмжээний протокол, тэдгээрийн шаардлагыг хангах талаар мэдлэгтэй байх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
  • Гүний уурхайнижил эсвэл төстэй өрөмдлөгийн туслахаар 1-ээс дээш жилийн ажилласан ажлын туршлагатай байх
  • Бусадтай харилцах харилцааны өндөр чадвартай байх
  • Аюулгүй ажиллагааны талаарх үүрэг хариуцлагаа, тодорхойлон заагдсан аюулгүй ажлын дадлыг дагаж мөрддөг байх
  • Хараа хяналтгүйгээгээр ажлыг өндөр стандартад нийцүүлэн гүйцэтгэх ажлын ёс зүй, ур чадвартай байх
  • В ангиллын жолооны эрхтэй байх
  • C бa/эсвэл M ангиллын жолооны эрхтэй бол давуу тал болно
  • Гүний уурхайд ажилласан туршлагатай байх
  • Өмнө нь өрмийн туслахаар ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил соёлтой байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.