Өрөмдлөгийн мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2024-03-20
Хаалтын огноо: 2024-03-29 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн – Гүний уурхайн Геологи, геотехникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Өрөмдлөгийн мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Рио Тинтогийн стандарт, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, чанарын удирдлагын системийг ямагт дагаж мөрдөн, ОТ-д өрөмдлөгийн үйл ажиллагааг удирдан зохицуулах замаар удирдлагадаа дэмжлэг үзүүлэхэд оршино.Тус албан тушаалтан нь ОТ-н хэд хэдэн үйл ажиллагааны (Гүний уурхай, Ил уурхай, Хаягдлын далан, болон Хайгуулын) хүрээнд өрөмдлөгийн үйл ажиллагааг удирдан зохицуулж, холбогдох багуудын удирдах ажилтнуудтай уялдаа холбоотой/хамтарч ажиллана. Энэхүү албан тушаалын өөр нэг тал нь өрөмдлөгийн ажил гүйцэтгэгчийн менежерүүд болон төслийн талбайн ажилтнуудтай нягт харилцаатай байж, асуудлыг цаг алдалгүй илрүүлж, шийдлийг олох явдал юм. Өрөмдлөгийн мэргэжилтэн нь өрөмдлөгийн техникийн талаарх мэдлэг туршлагаа ашиглан Оюу толгойн багт аюулгүй ажиллагаа, өрмийн чөмгийн дээжийн чанар, бүтээмж, өрөмдлөгийн гүйцэтгэлд онцгойлон анхаарч, өрөмдлөгийн шилдэг туршлагыг ашиглах нөхцөлийг хангаж ажиллана.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй, байгаль орчинд ээлтэй ажиллах, осол авааргүй ажлын байраар хангахын тулд өрөмдлөгийн аюулгүй ажиллагааны удирдлага манлайллаар хангах. Өрөмдлөгийн ажлын гүйцэтгэгч компанийн гүйцэтгэх өндөр эрсдэлтэй ажилд дэмжлэг үзүүлэх аюулгүй ажиллагааны систем, нөөцийг ашиглах.
  • Ажлын талбайн удирдлага манлайлал, аюул ослыг ажиглан илрүүлэх, ослыг тайлагнах, Ноцтой эрсдэлийн удирдлага (НЭУ), аудит, шилдэг туршлагыг тодорхойлох, хуваалцах замаар Рио Тинтогийн болон хууль тогтоомжид заасан аюулгүй ажиллагааны стандарт, журамд бүрэн нийцсэн, төслийн талбайд суурилсан аюулгүй ажиллагааны хүчирхэг/тогтвортой соёлыг бий болгох.
  • ЭМААБООН (Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, олон нийт)-ийн эрсдэлүүдийг илрүүлж бүртгэлд оруулах зөрчлийг олж, баримтжуулсан сайжруулалтыг боловсруулах замаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах.
  • Өрөмдлөгийн машины төлөвлөөгүй сул зогсолт, сул явалтыг багасгах, өрөмдлөгийн машины хүртээмж, ашиглалтыг нэмэгдүүлэхийн тулд янз бүрийн өрөмдлөгийн ажилд шаардагдах хүн хүч, тоног төхөөрөмж, материалыг харгалзан нөөцийг үр дүнтэй хуваарилах.
  • Өрөмдлөгийн гэрээний худалдан авалт, менежментэд хувь нэмрээ оруулж, Рио Тинтогийн хувьд чухал үйлчилгээг тасралтгүй нийлүүлэх, эдгээр үйл ажиллагаа,үйлчилгээний үнэ цэнийг нэмэгдүүлэх.
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт ажлыг шаардлагын дагуу гүйцэтгэхэд үйл ажиллагааны бусад салбар нэгж багуудтай хамтарч ажиллах.
  • Рио Тинто, Зэсийн групп, үндэсний хууль тогтоомжийн стандартыг хэрэгжүүлэх/ашиглахтай холбоотой гэрээний ажилтан, үйл ажиллагааны багт техникийн зөвлөгөө өгөх.
  • Өрөмдлөгийн бүх үйл ажиллагааг хууль ёсны шаардлагад нийцүүлэн, аюулгүй байдлын стандарт, Рио Тинтогийн тогтоосон Эрүүл мэнд, Аюулгүй байдал, Байгаль орчин, Чанар, Нийгмийн Гүйцэтгэлийн Удирдлагын Системийн (ЭМБСМС) шаардлагуудыг дагаж мөрдөх. Аудитын хэрэгслүүдийг боловсруулах, удирдах,гэрээнд аудитын хэрэгслийг бий болгох, хэрэгжүүлэхэд анхаарч өрөмдлөгийн үйл ажиллагааг үнэлж, баталгаажуулахад ашиглаж болохуйц, тогтоосон стандарт, гэрээний хэлэлцээрийг дагаж мөрдөхийг баталгаажуулах хэрэгсэл боловсруулах
  • Орчин үеийн мэдээллийн дүн шинжилгээ, нэхэмжлэхийн программ хангамж, өрмийн телеметр хяналтын системийг турших, ашиглах зэргээр өрөмдлөгийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах.
  • Ажиллах хүчийг удирдах көүч хийх/дагалдуулан сургах. Өрөмдлөгийн үйл ажиллагааны чанар, найдвартай байдал, бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс гүйцэтгэгчийн ажилтан, дотоодын оролцогч талуудад тасралтгүй сайжруулалтын бодитой санал зөвлөмж өгөх. Гүйцэтгэгчийн тасралтгүй сайжруулалтын явцыг тогтмол хянаж, бүтээлч санал зөвлөгөө өгөх.
  • Нөөцийн хайгуулын үйл ажиллагааны болон гэрээний удирдлагын багт гэрээний аудитын үйлчилгээ үзүүлэх. Тухайлбал, Рио Тинтогийн стандартад нийцсэн байдлыг шалгах.
  • Үйл ажиллагааг сайжруулах зорилгоор гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүд (ГҮҮ) болон зардлын гүйцэтгэлийн дүн шинжилгээг хянаж, ирээдүйн гэрээг боловсруулах талаар мэдээлэх.
  • Өрөмдлөг болон хөрөнгийн удирдлагын стандартуудын талаар тэргүүлэх туршлагыг ойлгож, хэрэгжүүлэхийн тулд Рио Тинтогийн Хайгуулын группийн өрөмдлөгийн багаар дамжуулан Рио Тинтогийн хэмжээнд нэг түвшний ажиллагсадтайгаа хамтран ажиллах.
  • Тусгай зөвшөөрөл, газар ашиглах эрх авахад зориулан Оюу толгой болон өрөмдлөгийн ажлын гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн төлөвлөгөө, арга хэмжээ, нөхөн сэргээлтийг хууль тогтоомжийн дагуу тайлагнахад шаардлагатай тайлан бэлтгэх.

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер эсвэл ижил төстэй чиглэлээр бакалавр зэрэгтэй байх.
  • Уул уурхайн салбарт 5-аас дээшгүй жилийн ажилласан туршлагатай.
  • Англи болон Монгол хэлний өндөр мэдлэгтэй (аман болон бичгийн) байх
  • MS office programm дээр ажиллах ур чадвартай байх
  • Баг бүрдүүлэх, манлайлах өндөр ур чадвартай байх
  • Олон талт ажил үүргийг нэг дор гүйцэтгэх , ажлыг ач холбогдлоор нь эрэмблэх ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.