Өрмийн оператор
- Өрөмдлөгийн үйл ажиллагааг аюулгүйгээр, үр дүнтэй удирдах
- Уурхайн тоног төхөөрөмжийн статус, үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн зогсолт, хоцролтыг тайлагнах
- Мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах
- Тодорхой, үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй мэдээллэх
- Өрөм тэсэлгээний үйл ажиллагааны тасралтгүй сайжруулалт хийх соёлыг дагаж ажиллах
- Өрөм тэсэлгээний баг болон хамтран ажилладаг бусад талуудын хооронд өрөм тэсэлгээний гүйцэтгэлтэй холбоотой эерэг харилцаа холбоог үр ашигтай, цаг алдалгүй тогтоох
- Үйл ажиллагааны өндөр стандартад нийцүүлэн ажиллах, үргэлж бусаддаа үлгэр дууриалал үзүүлэн ажиллах
- Холбогдох бүх стандарт, журмыг ойлгож, даган, хэрэгжүүлж ажиллах
- Рио Тинтогийн Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөн хүлээлтэнд нийцсэн арга барил, зан харилцааг баримтлан ажиллах
- Өрөм тэсэлгээний үйл ажиллагааг Рио Тинто болон уурхайн стандарт, дүрэм журмын дагуу
- Ил уурхайн хэлтсийн үйл ажилллагаанд үр дүнтэй харилцаа холбоо, хамтын ажиллагаа болон зан харилцаагаар дамжуулан хувь нэмэр оруулах
- Өрөмдлөг Тэсэлгээний багийн ажилчдын аюулгүй ажиллагааг хангах
Тавигдах шаардлага
- Мэргэжлийн диплом сертификаттай байх.
- Эргэлтэд эсвэл цохилтод өрмийн машин дээр ажиллаж байсан ажлын туршлагатай байх
- Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан эсвэл ажлын байран дээрх практик сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Багаар ажиллах чадвартай байх
- Хүнд машин механизм жолоодох үнэмлэхтэй байх
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
- Олон төрлийн ажлыг гардан гүйцэтгэх чадвартай байх,
- Өөрт хуваарилагдсан ажил үүргийг аюулгүйгээр цаг тухай бүрт чанартайгаар гүйцэтгэх чадвартай байх
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ot.mn хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (монгол хэлээр)
- Товч намтар (монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.