Өрмийн оператор

Нээлтийн огноо: 2023-02-02
Хаалтын огноо: 2023-02-13 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Ил уурхайн үйл ажиллагаа – Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Өрмийн оператор ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өрмийн техник тоног төхөөрөмжийг компанийн бодлого журмын дагуу жолоодож, ажиллуулахад оршино.

Үүрэг даалгавар
  • Уурхайн тоног төхөөрөмжийн статус, үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн зогсолт, хоцролтыг тайлагнах
  • Мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах
  • Тодорхой, үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй мэдээллэх
  • Өрөм тэсэлгээний үйл ажиллагааны тасралтгүй сайжруулалт хийх соёлыг дагаж ажиллах
  • Өрөм тэсэлгээний баг болон хамтран ажилладаг бусад талуудын хооронд өрөм тэсэлгээний гүйцэтгэлтэй холбоотой эерэг харилцаа холбоог үр ашигтай, цаг алдалгүй тогтоох
  • Үйл ажиллагааны өндөр стандартад нийцүүлэн ажиллах, үргэлж бусаддаа үлгэр дууриалал үзүүлэн ажиллах
  • Холбогдох бүх стандарт, журмыг ойлгож, даган, хэрэгжүүлж ажиллах
  • Рио Тинтогийн Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөн хүлээлтэнд нийцсэн арга барил, зан харилцааг баримтлан ажиллах
  • Өрөм тэсэлгээний үйл ажиллагааг Рио Тинто болон уурхайн стандарт, дүрэм журмын дагуу гүйцэтгэхэд анхаарч ажиллах
  • Ил уурхайн хэлтсийн үйл ажилллагаанд үр дүнтэй харилцаа холбоо, хамтын ажиллагаа болон зан харилцаагаар дамжуулан хувь нэмэр оруулах
  • Өрөмдлөг Тэсэлгээний багийн ажилчдын аюулгүй ажиллагааг хангах

Тавигдах шаардлага

  • Монгол улсад хүнд машин механизм жолоодох эрхийн үнэмлэхтэй байх (C, M ангилал).
  • Хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэлээр мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
  • Тухайн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Хүнд машин механизм жолоодох үнэмлэхтэй байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.