Өрмийн багийн ахлагч
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Өрмийн багийн ахлагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн өрөмдлөгийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу удирдан зохион байгуулахад оршино.
Үүрэг даалгавар
- Аюулгүй ажиллах, ОТ-н “ногоон” зан үйлийг эрхэмлэн хэрэгжүүлж, үйлдлээрээ үлгэрлэх.
- Хамтран ажиллаж буй хүн бүртэй ажлын таатай харилцааг бүрдүүлэх.
- Ажилтнуудын аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах, ажлын талбайн эрсдэлийг хянах, арилгах
- Ээлж солилцох үед хамтрагч нартайгаа ажил үүргээ үр дүнтэй, бүрэн хүлээлцэхэд анхаарч, хяналт тавин бүрэн оролцох.
- Ээлжийн хуваарийг сайтар ойлгож, өөрийн эрх мэдлийн хүрээнд тухайн ээлжийн хийх ажлыг эрэмбэлэн тохируулах.
- Ажилтан бүрт тэднээс хүлээгдэж буй ажлын гүйцэтгэлийг тодорхой хэлж, ажил үүргийг зохистой хуваарилах. ингэхдээ тэд тухайн ажлыг гүйцэтгэхэд бэлтгэгдсэн эсэхийг нягтлах (сургалтын хэрэгцээ гарвал өөрийн ахлах ажилтантай зөвлөлдөх)
- Ажлын ээлжийн турш багийн гишүүд дүрэм журмыг мөрдөн, ажлаа чанартай гүйцэтгэж байгаа эсэхийг хянах.
- Багийн гишүүдээ аюулгүй, бүтээмжтэй ажиллахыг дэмжиж үр дүнтэй санал зөвлөмж тогтмол өгч байх, мөн тэднээс санал зөвлөмж асуух.
- Аюулгүй ажиллагааны ярилцлага, ажлын талбар дээрх ноцтой эрсдлийн магадлагааг гүйцэд, зөв, үр дүнтэй хийн, ажлын өмнөх эрсдлийн үнэлгээг хийж, аюулгүй ажиллагааг сайжруулах.
- Багийн гишүүдийн хөгжилд анхааран дэмжих.
- Асуудлыг Яв, Хар, Үз, Сонс зарчмын дагуу судлан ойлгож, багийн гишүүдийг оролцуулан үр дүнтэй шийдвэрлэх.
- Багийн гишүүд асуудалд ялгаатай байр суурьтай байх, эсвэл ажлын явцад асуудал тулгарах гэх мэт нөхцлүүдэд тодорхой, ойлгомжтой шийдвэр гаргах.
- Багийн гишүүдийн гүйцэтгэл, зан үйл болон чухал үйл явдлын талаар тэмдэглэл хөтөлж, аливаа осол, зөрчлийг цаг тухайд нь мэдээлэх.
- Тодорхойгүй нөхцөл байдал үүссэн үед ахлах ажилтантайгаа нэн даруй хандаж, зөвлөлдөх
Тавигдах шаардлага
- Уул уурхайн техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- 5-с доошгүй жил уул уурхайн үйл ажиллагаа болон холбогдох чиглэлээр ажлын туршлага хуримтлуулсан байх
- Багаар ажиллах, бусадтай хүндэтгэлтэй, харилцааны өндөр ур чадвартай хамтран ажиллах чадвартай байх.
- Ажлын үр дүн, үйл явц, тайлан, мэдэгдэл болон аливаа танилцуулгийг танилцуулах, илтгэх ур чадвар, хувийн зохион байгуулалт сайтай байх.
- Microsoft хэрэглээний програм болон SAP систем ашиглах чадвартай
- Нарийн төвөгтэй асуудал шийдвэрлэх чадвартай байх
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил, соёлтой байх
- Ажлын байран дахь аюулыг тодорхойлох, эрсдлийг удирдах чадвартай байх
- Эерэг өөриймсөг хандлагатай, хариуцлагатай, бусдад санаа тавьдаг байх
- Англи хэлний харилцааны болон бичгийн зохих түвшний мэдлэгтэй байх
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.