Өрмийн ахлах ажилтан
“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу Толгой" ХХК-ийн Гүний уурхайн-Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав (3) Өрмийн ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь гүний уурхайн өрөмдлөг, тэсэлгээний ажлын хэсгийн бүрэлдэхүүн хэсэг болох гүний уурхайн өрөмдлөгийн багуудыг хяналт, удирдлагаар хангах явдал юм. Багийн зорилго, зорилтот төлөвлөгөөнд хүрэхийн тулд компанийн аюулгүй ажиллагааны бодлого, аюулгүй ажлын горимыг хангаж ажиллахад оршино.
Үүрэг даалгавар
- Үйлдвэрлэлийн өрөмдлөг, огтлогч малталттай холбоотой үйл ажиллагааг хариуцах багийг удирдаж, хянах
- Оюу Толгойн аюулгүй байдлын системийг үр дүнтэй хэрэгжүүлж, Оюутолгойн "Бидний үнэт зүйлс" -тэй уялдсан удирдагчдын зан төлөвийг харуулах
- Багийнхаа дунд осол бэртэлгүй ажлын орчныг бий болгох
- Ажлын бүх талбарыг өдөр бүр шалгаж, аюулгүй, үр дүнтэй ажлын соёлыг бий болгохын тулд багтайгаа тогтмол харьцдаг байх
- Ажлын байран дахь одоогийн болон болзошгүй аюулыг тодорхойлох, тэдгээрийг үр дүнтэй удирдах
- Амжилттай үр дүнг баталгаажуулахын тулд гүйцэтгэсэн ажлын нарийвчлал, чанарт анхаарлаа төвлөрүүлэх
- Өрөмдлөг, тэсэлгээний ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, техникийн багуудын зааврыг дагаж мөрдөх.
- Цагийн менежмент (ажлын цаг), сургалт, санал хүсэлт, сахилга батыг багтаасан багийн гүйцэтгэлийн удирдлагаар хангах
- Ажлын хүлээлтийг тогтоох, ажлын тэргүүлэх чиглэл, даалгаврыг хэрэгжүүлэх аргын талаархи зөвлөмжийг гаргах, буюу санал болгох
- Ээлжийн хуваарь, богино хугацааны интервал хянагч нартай нягт хамтран ажиллаж, ээлжийн, долоо хоног, сар бүрийн төлөвлөгөөг найдвартай, үр дүнтэй хүргэхийн тулд ажилчид, тоног төхөөрөмжийг хуваарилах ажлыг зохион байгуулна
- Баг ба хэлтсийн хооронд үр дүнтэй харилцааг бий болгох
- Өрөмдлөг, огтлогч малталт, хүдэр татах малталтын талаархи санал хүсэлтийг техникийн багуудад өгөх
- Сайжруулалт, инноваци хийх боломжийг тодорхойлж хэрэгжүүлэх замаар уурхайн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулж, зардлыг бууруулахад хувь нэмрээ оруулах
- Долоо хоног болон сарын төлөвлөгөө боловсруулахад оролцох
- Онцгой байдлын үед авах арга хэмжээний протоколын талаархи мэдээлэл, тэдгээрийн шаардлагыг дагаж мөрдөн ажиллана
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
- Гүний уурхайн үйл ажиллагааны багуудыг удирдаж байсан ажлын туршлагатай байх
- 3-с дээш жил гүний уурхайн олборлолтын ажлын туршлагатай бай
- Компьютерийн өндөр ур чадвартай байх - Microsoft Office програм хангамжийг ашиглах чадвартай
- B, С, М ангиллын жолооны хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх
- Англи хэлний гүнзгий түвшний мэдлэг, чадвартай байвал сайн
- Харилцааны өндөр ур чадвартай байх
- Өмнө нь баг удирдаж байсан туршлагатай байх
- Аюулгүй ажиллагааны талаарх ойлголт, соёл өндөр байх
- Өрмийн машины оператораар өмнө нь ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Өмнө нь гүний уурхайд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn/local-career/ хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
o Товч намтар (англи, монгол хэлээр)