Өргөлт/ Краны ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Гүний уурхай– Олборлолт тээвэрлэлт түвшний барилга

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхай- Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилга хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Өргөлт/ Краны ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Кран, Өргөлтийн ахлах ажилтан нь гүйцэтгэгчийнбарилгын кран, өргөлт болон тээвэрлэлтийн ажлын гүйцэтгэлүүд дэх аюулгүй ажиллагаа, хуваарь, зардал, чанарын шаардлагуудын хангалтад хяналт тавих үүрэгтэй.Захиалагчийн талын барилгын хэлтсийн гол албан тушаалуудын нэг юм.

Үүрэг даалгавар

  • Гүйцэтгэгчийн гүйцэтгэж буй кран, өргөх тоног төхөөрөмж болон өргөлтийн ажлуудыг удирдан тэдгээрийн гүйцэтгэлийн хуваарь, зардал, чанарын шаардлагуудыг хангаж буй эсэхэд хяналт тавих, хамтран ажиллах
  • Гүйцэтгэгчийн кран, өргөлтийн ажлын эрсдлийн үнэлгээ, өргөлтийн төлөвлөгөөний үйл явцуудад оролцох, өргөлтийнажлыг аюулгүйгээр, аюулгүй ажиллагааны төлөвлөгөөний дүрэм, журам, төслийн журамд нийцүүлэн гүйцэтгэж буй эсэхэд хяналт тавих.
  • Шаардлагатай тохиолдолд бие даан гадарга болон гүнд энгийн болон аюултай хүнд өргөлтийн тооцоолол хийх, өргөлтийн төлөвлөгөө гаргах, баталгаажуулах
  • Гадарга болон гүний уурхай руу мөн гүний уурхайд бараа материал зөөвөрлөх, өргөх бүх л үйл ажиллагаанд оролцож, оролцогч талуудтай үр дүнтэй хамтран ажиллах, хяналт тавих
  • Өргөлтийн ажлын зөвшөөрлүүд, өргөлттэй холбоотой бараа материал, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажиллах хүчин зэргийг зохицуулах гэх мэт төслийн төлөвлөгөөг гарган биелэлтэнд дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Кран, өргөх төхөөрөмж болон өргөлттэй холбоотой бүхий л үйл ажиллагааг хангалттай төлөвлөхөд төслийн оролцогч талуудтай харилцан хамтран ажиллах, хувь нэмрээ оруулах, төлөвлөгөөнөөсөөрчлөгдсөн аливаа тохиолдлын мэдээлэх
  • Гүйцэтгэгчээс гаргасан кран болон өргөлтийн инженерчлэл, зураг дизайн,өргөлтийн төлөвлөгөө, тооцоололтой холбоотой асуулт, асуудлууд, өөрчлөлтүүдэддэмжлэг үзүүлэх, хяналт тавих
  • Төслийн ажлын кран, өргөх зөөх төхөөрөмж, өргөлттэй холбоотой баримт бичиг, өргөлтийн паспорт бүрдүүлэлт, бүрэн бүтэн байдалд хяналт тавих, шаардлагатай засаж залруулах арга хэмжээнүүдийг авах
  • Олон улс, Монгол улс болон Rio Tinto, OT-н кран болон өргөх тоног төхөөрөмжийн дүрэм журам, стандартыг баримтлан өргөлтийн тест тохируулга, магадлалыг гүйцэтгэж баталгаажуулах, хяналт тавих, шаардлага хангаагүй зүйлсийг мэдээлэх
  • Төр болон Засгийн газрын агентлагуудаас кран болон өргөлтийн үүйл ажиллагаанд тавсан бүх шаардлагуудыг хангуулах тал дээр төслийн ЧБ/ЧХ -ын багтай харилцан хамтран ажиллах
  • Өдөр тутмын болон долоо хоног бүрийн кран болон өргөлттэй холбоотой тайлант ажлууд, явц/гүйцэтгэл, төлөвлөгдөөгүй асуудлуудын төлөвийг тусгадаг байх.
  • Ажлын байран дах өөрийн ажил үүрэгтэй холбоотой зааварчилгаа болон сургалтын хөтөлбөрүүдээр дамжуулан ажиллах хүчний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд туслах

Тавигдах шаардлага

  • Механикийн инженерийн эсвэл холбогдолтой мэргэжлүүд баклавр эсвэл түүнээс дээш зэрэг эзэмшсэн
  • Кран, өргөх тоног төхөөрөмж дээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
  • Механик болон өргөх тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан туршлагатай байх
  • Аюулгүй ажиллагааны талаар хүлээх үүрэг, хариуцлагаа өндөр хэмжээнд ухамсарладаг
  • Монгол болон Англи хэлээр (дунд ба түүнээс дээш) ажлын орчинд үр дүнтэй харилцах чадвартай
  • Майкрософт оффисийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай

Сонирхож буй хүмүүс дараахь бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.