Өргүүрийн оператор

Нээлтийн огноо: 2022-06-07
Хаалтын огноо: 2022-06-20 17:30
Хэлтэс: Гүний Уурхайн Босоо амны үйл ажиллагаа, ложистик

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн Босоо амны ашиглалт, гүний уурхайн ложистикийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Өргүүрийн оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь ахлах өргүүрийн операторын ерөнхий удирдлага дор ажиллах, Өргүүрийн оператор нь хөндлөн нэвтрэлтийн багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Бараа материал, хүн тээвэрлэх болон Босоо амаар хүдэр тээвэрлэх ажлыг хариуцна.

Үүрэг даалгавар

  • Босоо амаар хүн тээвэрлэх
  • Босоо амаар материал тээвэрлэх
  • Гүний уурхайгаас чулуулаг/хүдэр гаргах
  • Өргүүрийн хэт өргөлтийн, доод хязгаарын сэлгүүрийн тест болон тоормосны тест хийх
  • Онцгой байдлын үед гүний уурхай болон гадаргуу хоорондын харилцаа холбоо болон бусад шаардлагуудыг хариуцах
  • Бүртгэх хуудсан дээр кэйжийн хөдөлгөөн, босоо аман дахь ажиллагааг тэмдэглэн хөтлөх
  • Шаардлагатай үед уурхайн талбар дээр орчуулагчийн ажлын үүрэг гүйцэтгэх
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн дүрэм болон ОТ-н Аюулгүй ажиллагааны бодлогын дагуу ажлын аюулгүй орчин бүрдсэн эсэхэд цаг ямагт хяналт тавих
  • Тогтмол хувийн хамгаалах хэрэгсэл болон шаардлагатай үед нэмэлт тусгай ХХХ ашиглах
  • Ажилтай холбоотой бусад даалгасан ажлуудыг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэжилийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх,
  • Өргүүр ажиллуулах хүчин төгөлдөр гэрчилээ.
  • Мэргэжлийн сургалтын төвөөс олгосон гэрчилгээ эсвэл түүнээс дээш зэрэг. Ажил дээрх практик сургалт, дадлага.
  • Өргүүрийн операторын эрүүл мэндийн хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх ёстой.
  • Харилцааны сайн ур чадвартай. Багаар сайн ажиллах чадвартай.
  • Англий хэлний (аман болон бичгийн) дунд түвшний мэдлэгтэй байх.
  • Өргүүрийн оператороор ажилласан туршлагатай бол давуу тал болно.
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
  • Олон төрлийн ажлыг гардан гүйцэтгэх чадвартай байх,
  • Багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.