Өргүүрийн Оператор

Нээлтийн огноо: 2024-01-30
Хаалтын огноо: 2024-02-13 17:30
Хэлтэс: Гүний Уурхайн Босоо амны үйл ажиллагаа, ложистик

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК, Гүний Уурхайн Босоо амны үйл ажиллагаа, ложистикийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Өргүүрийн Оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна. (Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай ажлын байр болно)

Ахлах өргүүрийн операторын ерөнхий удирдлага дор ажиллах Өргүүрийн оператор нь хөндлөн нэвтрэлтийн багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Бараа материал, хүн тээвэрлэх ажил, Босоо амаар хүдэр тээвэрлэх ажлыг хариуцна.

Үүрэг даалгавар

  • Өргүүрийн зорчих дээд хязгаар /зорчих доод хязгаарын тест болон тоормосны тест гэсэн өдөр тутмын үзлэг хийх
  • Долоо хоног тутмын үзлэг хийхэд механик болон цахилгааны хэлтэстэй хамтарч ажиллах ба аюулгүйн хэрэгслийн ажиллагааг шалгах үзлэг хийх
  • Ган татлага хэмжих, солих, босоо амны үзлэг гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэх
  • Кэйж болон босоо амны операторын өгсөн дохионы дагуу кэйжийг өргөх эсвэл буулгах
  • Босоо амаар хүн тээвэрлэх
  • Босоо амаар материал тээвэрлэх
  • Босоо амаар оосорлогооны материал тээвэрлэх
  • Босоо амаар тэсрэх материал тээвэрлэх
  • Бүртгэх хуудсан дээр кэйжийн хөдөлгөөн, босоо аман дахь ажиллагааг тэмдэглэн хөтлөх
  • Өргүүрийн HMI дэлгэцийг удирдах
  • Гүнээс хөнөгөөр чулуулаг гаргах ажлыг удирдах
  • Онцгой байдлын үед эсвэл өөр бусад шаардлагатай үед далд уурхайн болон гадаргын ажилчидтай найдвартай харилцаа холбоо тогтоож ажиллах
  • Шаардлагатай үед ажлын болон ажлын бус цагаар орчуулагчийн үүргийг гүйцэтгэх
  • Бүх ажлыг Төслийн талбайн аюулгүй ажиллагааны стандартын дагуу явуулах
  • Ахлах ажилтан болон Босоо амны багийн ахлагчийн өгсөн зааврын дагуу ажиллах
  • Ахлах ажилчид болон ахлагч нараас даалгасан бусад үүргийг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  • Механик инженер эсвэл үүнтэй хамааралтай чиглэлээр ЕБС-ийн дараах эсвэл түүнтэй адилтгах боловсролын гэрчилгээ, мэргэжлийн зэрэг, үнэмлэх, диплом (жишээ нь: дадлага, мэргэшсэн үнэмлэх) эсвэл их, дээд сургуулийн диплом, МСҮТ-ийн гэрчилгээтэй байх
  • Зааврыг дагах чадвартай байх.
  • Холбоо харилцаа сайн байх.
  • Өндөрт ажиллах чадвартай, бэлтгэгдсэн байх
  • ЭМААБООН-ын дадал зуршлыг хэрэгжүүлэхийг байнга хөхүүлэн дэмжиж, аливаа үл нийцлийг багийн гишүүдтэй хамтран шуурхай шийдвэрлэх;
  • Бидний ажлын арга барил” зарчмын дагуу үнэнч, шударга, тууштай ажилладаг байх.
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.