Өргүүрийн ахлах оператор

Нээлтийн огноо: 2021-10-22 00:00
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхай Босоо амны үйл ажиллгаа болон ложистикийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Өргүүрийн ахлах оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Өргүүрийн ахлах удирдлагын дагуу дадлагажигч операторуудыг сургаж, удирдан чиглүүлнэ. Босоо амаар материал болон хүн тээвэрлэх, чулуулаг болон хүдэрийг гаргана. Шаардлагатай үед аман орчуулга хийнэ.

Үүрэг даалгавар

  • Дадлагажигч операторуудад зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулна.
  • Дадлагажигч операторуудын сургагчийн үүрэг гүйцэтгэнэ.
  • Шаардлагатай үед өргүүрийн ахлахын үүрэг гүйцэтгэнэ.
  • Шаардлагатай үед өргүүрийн бусад үйл ажиллагааг удирдан чиглүүлнэ.
  • Босоо амаар материал тээвэрлэх.
  • Босоо амаар хүн тээвэрлэх.
  • Гүний уурхайгаас чулуулаг/хүдэр гаргах.
  • Онцгой байдлын үед гүний уурхай болон гадаргуу хоорондын харилцаа холбоо болон бусад шаардлагуудыг хариуцах.
  • Шаардлагатай үед уурхайн талбар дээр орчуулагчийн үүрэг гүйцэтгэнэ.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн дүрэм болон компани аюулгүй ажиллагааны бодлого, журмын дагуу ажлын аюулгүй орчин бүрдсэн эсэхэд цаг ямагт анхаарах.
  • Ажилтай холбоотой бусад даалгасан ажлуудыг гүйцэтгэх.
  • Тогтмол хувийн хамгаалах хэрэгсэл болон шаардлагатай үед нэмэлт тусгай ХХХ ашиглах.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Холбогдох туршлагыг мэргэжлийн сургалт, түүнтэй адил практик туршлага эсвэл ажлын байран дах сургалтаар олж авсан.
  • Өргүүр ажиллуулах хүчин төгөлдөр гэрчилээ. Мэргэжлийн сургалтын төвөөс олгосон гэрчилгээ эсвэл түүнээс дээш зэрэг. Ажил дээрх практик сургалт, дадлага.
  • Өргүүрийн операторын эрүүл мэндийн хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх ёстой.
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг.
  • Харилцааны ур чадвар сайтай. Багаар ажиллах чадвартай.
  • Англи хэлний (аман болон бичгийн) дунд түвшний мэдлэгтэй байх.
  • Өргүүрийн оператороор ажилласан туршлагатай бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2021 оны Арван нэгдүгээр сар 11 өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.