Өндөр хүчдэлийн цахилгаанчин
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Ус, цахилгаан хангамж-ийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Өндөр хүчдэлийн цахилгаанчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн өндөр хүчдэлийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Mongolian (Cyrillic) translation. Засвар үйлчилгээний гүйцэтгэл - 50%
- Цахилгаан тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээ хийх.
- Гүйцэтгэсэн бүх ажлыг дараах байдлаар баримтжуулж байх. Үүнд:
- Ажлын захиалгын ажлын картын товлосон байршил дээр гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг бичнэ.
- Бүх ажлын үр дүнгээ цаг тухай бүрт нь ахлахдаа тайлагнадаг байх.
- Өдөр тутмын ажилдаа шинээр SWP боловсруулах
- Ажлын явц ямар байгааг удирдлагуудад тайлагнах.
- Өдөр тутмын ажил дээр багийн болон бусад багийн гишүүдтэй хамтран үр дүнтэй ажилладаг байх. .
- Ажил гүйцэтгэх үедээ өөрчлөх болон засварлах асуудалтай ажлыг цаг тухайн үед нь ахлах ажилтандаа тайлагнаж байх
- Өдөр тутмын ажил эхлэхийн өмнөх багийн хуралд идэвхитэй оролцох.
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
- Релей хамгаалалт болон туршилт тохируулга хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Цахилгааны ажил хийх зөвшөөрөл эсвэл цахилгаанчны мэргэжлийн үнэмлэхтэй байх.
- MS оффисийн хэрэглээний програм хангамжууд, тэдгээрийн хэрэглээний зориулалтын талаар ойлголттой, тухайн програм хангамжуудын хэрэглээний ба табуудад байдаг үйлдлийн горимуудыг мэддэг байх.
- Аман болон бичгэн харилцааны өндөр чадвартай байх.
- Цаашид хөгжиж дэвших хүсэл эрмэлзэлтэй байх.
- Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно.
Тавигдах шаардлага
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.