Өндөр хүчдэлийн цахилгаанчин /1/

Нээлтийн огноо: 2021-09-09
Хаалтын огноо: 2021-09-20 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК -ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Цахилгааны үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Өндөр хүчдэлийн цахилгаанчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн өндөр хүчдэлийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Цахилгааны бүх төрлийн зураг схемийг уншиж, хоёдогч хэлхээний гэмтэлийг оношилдох, засварлах:
  • Гүйцэтгэсэн хэмжилт туршилтын үр дүнг үндэслэн тайлан гаргах;
  • Ашиглалт болон засвар үйлчилгээтэй холбоотой ажлын захиалга, форм, тайлан репорт бөглөж бичих;
  • Ажлын явц ба тухайн нөхцөл байдлын талаар тайлагнан мэдээлэх;
  • Шаардлагатай тохиолдолд ажлын захиалга дээр засвар хийж, бодитоор гүйцэтгэсэн ажлыг бичих буюу стандарт ажлуудтай холбоотой техникийн мэдээллийг өөрчилж шинэчилдэг байх;
  • Засвар үйлчилгээний болон ашиглалтын бусад ажилтнуудтай хамтран тоног төхөөрөмжийн гэмтэл доголдлыг үнэлж дүгнэх, оношлох;
  • Тайлбар мэдээлэл болон “гүйцэтгэлийн зураг”-ийн өөрчлөлт зэргийг ашиглан төлөвлөгөө ба зураг төслийг зохицуулах;
  • Томоохон төсөл эсвэл эвдрэл гэмтлийн дараах тусгай Хурлуудад идэвхтэй оролцох;
  • Удирдах ажилчид, хамтран ажиллагсад, операторууд ба бусад ажлын багуудтай үр дүнтэй харилцах;
  • Засвар үйлчилгээний ажлын төлөвлөлт болон хуваарьт дэмжлэг үзүүлэхийн тулд төлөвлөгч нартай харилцан хамтарч ажиллах;
  • Сэлбэг, бараа материалуудыг тодорхойлох, захиалах, зохицуулахад дэмжлэг үзүүлэх;

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Цахилгаан Систем Автоматжуулалт, Реле хамгаалалтын туршилт тохируулгын чиглэлээр инженер эсвэл холбогдох мэргэжилтэй бол давуу тал болно
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Өндөр хүчдэлийн стандарт, аюулгүй ажиллагааны дүрэм, журмын талаар мэдлэг эзэмшсэн байх
  • Хуваарилах байгууламж болон өндөр хүчдэлийн тоног төхөөрөмжийн талаар өндөр мэдлэгтэй байх
  • Механикийн болон цахилгааны инженерийн зураг төслийг уншиж ойлгох чадвартай байх
  • Компьютер болон хэрэглээний Microsoft Office програмыг ашиглах бүрэн чадвартай байх
  • Англи хэлний харилцааны болон бичгийн чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.