Өндөр хүчдэлийн туршилт, тохируулгын техникч
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Цахилгаан хангамж, засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Өндөр хүчдэлийн туршилт, тохируулгын техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
"Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн өндөр хүчдэлийн чиг үүргийн ажил болон төрөл бүрийн цахилгаан тоног төхөөрөмжийн тест, туршилтыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Тухайлбал: Трансформатор, цахилгаан дамжуулах кабель, төрөл бүрийн реле хамгаалалтын тоноглолууд гэх мэт үйлдвэрийн бүтээмжид нөлөөтэй тоног төхөөрөмж хөрөнгийг засварлах, эсвэл шинэ технологийг заагдсан хүрээнд турших гэх мэт.Үүрэг даалгавар
- Гүйцэтгэсэн хэмжилт тохируулгын үр дүн болон ашиглагдсан сэлбэг хэрэгслийг бүртгэх;
- Ашиглалт болон засвар үйлчилгээтэй холбоотой ажлын захиалга, форм, тайлан репорт бөглөж бичих;
- Ажлын явц ба тухайн нөхцөл байдлын талаар тайлагнан мэдээлэх;
- Шаардлагатай тохиолдолд ажлын захиалга дээр засвар хийж, бодитоор гүйцэтгэсэн ажлыг бичих буюу стандарт ажлуудтай холбоотой техникийн мэдээллийг өөрчилж шинэчилдэг байх;
- Засвар үйлчилгээний болон ашиглалтын бусад ажилтнуудтай хамтран тоног төхөөрөмжийн гэмтэл \ доголдлыг үнэлж дүгнэх, оношлох;
- Тайлбар мэдээлэл болон “гүйцэтгэлийн зураг”-ийн өөрчлөлт зэргийг ашиглан төлөвлөгөө ба зураг төслийг зохицуулах;
- Томоохон төсөл эсвэл эвдрэл гэмтлийн дараах тусгай хурлуудад идэвхтэй оролцох;
- Менежер, хамтран ажиллагсад, операторууд ба бусад ажлын багуудтай үр дүнтэй харилцах;
- Засвар үйлчилгээний ажлын төлөвлөлт болон хуваарьт дэмжлэг үзүүлэхийн тулд төлөвлөгч нартай харилцан хамтарч ажиллах;
- Сэлбэг, бараа материалуудыг тодорхойлох, захиалах, зохицуулахад дэмжлэг үзүүлэх;
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Реле хамгаалалт, Цахилгаан систем автоматжуулалтын инженер эсвэл холбогдох мэргэжилтэй бол давуу тал болно
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Хоёрдогч хэлхээ, реле хамгаалалтын схем зургийг уншиж гэмтлийг үр дүнтэй оношлох чадвартай байх
- Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.