Өмнөговь аймгийн Баян Овоо, Ханбогд болон Манлай сумуудад “Зэсийн Баяжмал Тээвэрлэлтийн Үйлчилгээ” нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) Өмнөговь аймгийн Баян Овоо, Ханбогд, болон Манлай сумуудад бүртгэлтэй туршлага бүхий боломжит компаниудыг “Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюу толгойн Уурхайгаас БНХАУ-ын Ганц-мод хилийн боомт хүртэл Зэсийн Баяжмал Тээвэрлэлтийн Үйлчилгээ” үзүүлэхэд Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

Гүйцэтгэх ажлын хүрээ: Зэсийн Баяжмал тээвэрлэлтийн үйлчилгээг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюу Толгой Уурхай - БНХАУ ын Ганц-мод хилийн боомт-д байрлах Хуафанг гаалийн баталгаат терминал хооронд гүйцэтгэнэ.

Ерөнхий шаардлага:

  • Монгол улсын Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдийн тодорхойлолтыг хангасан дараах сумдад бүртгэлтэй, татвар төлөгч аж ахуйн нэгж байх. Үүнд:
    • Баян Овоо сум
    • Ханбогд сум
    • Манлай сум
  • Ажилчид нь 100% орон нутагт оршин суудаг тухайн түншлэгч 3 сумдын иргэдээс бүрдсэн байх
  • Түншлэгч 3 сумын хоорондын хамтын ажиллагааг хангасан байх
  • Машин техникийн стандарт
    • Үндсэн үзүүлэлт
      • Эмээлт зүтгүүр ба чиргүүл нь зохих хуулийн дагуу үйлдвэрлэгч улсаас экспортод гарч, Монгол улсад импортоор орж ирсэн байх
      • 380 морины хүчин чадалтай, 40 тоннын даацтай, бүрэн бүтэн 21 ширхэг эмээлт зүтгүүртэй байх
      • Багадаа 12 метрийн урттай, 40 тоннын даацтай, бүрэн бүтэн 21 ширхэг тавцант чиргүүлтэй байх
      • Эмээлт Зүтгүүр нь үйлдвэрээс зориулалтын нэмэлт кабин хамгаалалтын ослын системтэй байх эсвэл нэмэлтээр үйлдвэрээс стандарт шаардлагын дагуу суурилуулсан байх
    • Нэмэлт үзүүлэлт (давуу тал)
      • Эмээлт зүтгүүр болон чиргүүл нь сүүлийн жилүүдэд үйлдвэрлэгдсэн байх
      • Тус бүр нь 40 тонн болон түүнээс их ачаа ачих, давхар чиргүүлтэй тээвэрлэлт хийх боломжтой байх
      • Эмээлт зүтгүүр нь аваарын дэртэй байх
  • Тээвэрлэлтийн үйл ажиллагааг удирдан явуулах түншлэгч 3 сумын иргэдээс бүрдсэн үйл ажиллагаа болон менежментийн баг, мэргэшсэн жолооч нартай байх
  • Хил дамжсан тээвэрлэлтийн үйлчилгээг зохих хууль дүрэм, стандартын дагуу гүйцэтгэх
  • Хил дамжсан тээвэрлэлтийн үйлчилгээг Компанийн Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа болон Байгаль орчны бодлого журамд нийцүүлэн гүйцэтгэх

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  1. Нийлүүлэгчийн Улсын болон НӨАТ бүртгэлийн гэрчилгээ
  2. Холбогдох тусгай зөвшөөрлүүд
    1. Гаалийн баталгаат бараа тээвэрлэх зөвшөөрөл (байгаа бол)
    2. Хил дамжсан тээвэрлэлт хийх зөвшөөрөл (байгаа бол)
    3. Өөр бусад шаардлагатай зөвшөөрөл
  3. Нийлүүлэгчийн компанийн дүрэм болон хувь эзэмшигчдийн дэлгэрэнгүй мэдээлэл
  4. Эмээлт зүтгүүр болон чиргүүлийн техникийн гэрчилгээ
  5. Сүүлийн 3 жилийн санхүүгийн аудит тайлан (байгаа бол)
  6. Дэлгэрэнгүй мэдээлэл:
    1. Нийлүүлэгчийн “Аж ахуйн нэгж”-ийн
    2. Байгууллагын бүтэц зохион байгуулалт болон нийт ажилчдын тоо
    3. Гол ажиллах хүчин болон тэдгээрийн мэдлэг ур чадвар болон туршлага
  7. Өмнөх туршлагын мэдээлэл
    1. Орон нутгийн тээвэрлэлтийн туршлага
    2. Ганц-мод болон Гашуун Сухайт хилийн боомтоор гүйцэтгэж байсан тээвэрлэлтийн туршлага
  8. Одоогийн ба өмнөх Харилцагчдын тодорхойлолт (5 хүртэл)
  9. Тендерт амжилттай оролцсон нөхцөлд бизнесийн үйл ажиллагаанаас олсон ашиг орлогыг орон нутагт хэрхэн хуваалцах хуваарилах төлөвлөгөө
  10. Түншлэгч 3 сумдын хоорондын хамтын ажиллагааг баталгаажуулсан баримт бичиг
  11. Сумын засаг захиргаанаас дараах тодорхойлолтуудыг авсан байна
    1. Нийлүүлэгчийн “Аж Ахуйн Нэгж”-ийн тодорхойлолт
    2. Аж ахуйн нэгж эзэмшигчдийн оршин суугаа газрын тодорхойлолт
    3. Нийт ажиллах хүчний ажилчин бүр дээр оршин суугаа газрын тодорхойлолт

Танилцуулга уулзалт

Компани нь Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авах тухай энэхүү зарын дагуу Танилцуулга уулзалтыг сум тус бүр дээр зохион байгуулна. Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авах энэ урилгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийг доорх хуваарийн дагуу өөрийн харьяа суманд болох уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.

  • 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11:00 цагаас Ханбогд сумын Засаг Даргын Тамгын Газарт
  • 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15:00 цагаас Баян Овоо сумын Засаг Даргын Тамгын Газарт
  • 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагаас Манлай сумын Засаг Даргын Тамгын Газарт

Холбогдох материалыг Монгол буюу/эсвэл Англи хэл дээр бэлдэж 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цагаас өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: WS1184989124 – Зэсийн Баяжмал Тээвэрлэлтийн Үйлчилгээ гэж бичиж) ирүүлнэ үү.

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” маягтад бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу, эсхүл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Өөр интернэт мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР