Өмнөговь аймаг болон Оюу Толгой компанийн Худалдан авалтын газрын хамтарсан ажлын хэсгийн ээлжит хурал зохион байгуулагдлаа.
“Орон нутгаас худалдан авалтыг нэмэгдүүлэх” үндсэн зорилго бүхий Өмнөговь аймаг болон Оюу Толгой компанийн Худалдан авалтын газрын хамтарсан ажлын хэсгийн ээлжит хурал Улаанбаатар хотод 2020 оны 5 сарын 13 –нд зохион байгуулагдлаа. Тус хурлаар 2020 оны өнгөрсөн 1-р улирлын Өмнөговь аймгийн худалдан авалтын явцын талаар ярилцаж, одоогийн хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцлоо.
Зорилтот худалдан авалтуудыг эрчимжүүлэх талаар ярилцаж дахин 22 зорилтот төслүүд дээр нэмж ямар төслүүдийг эхлүүлэх боломжтой талаар харилцан санал солилцлоо.
Хамтарсан ажлын хүрээнд гарсан ажлуудын талаар бусдад танилцуулах, туршлага солилцох арга хэмжээг нэмэгдүүлэх тал дээр талууд анхаарал хандуулж ажиллахаар тохирлоо.
“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)
“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.
"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.