Өмнөговь аймагт бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг Оюу толгойн Уурхайн цогцолборт хэрэглэж байна.
Өмнөговь аймаг болон Оюу Толгой компаний хооронд Орон нутгаас худалдан авч болох хүнсний бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичигт” гарын үсэг зурлаа.Ингэснээр Оюу толгойн ажилчид маань Өмнөговьд нэмүү өртөг шингэсэн хүнс, ногоог илүү түлхүү хэрэглэх боломж бүрдэж байна.
“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)
“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.
"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.