Ажил мэргэжил

Өгөгдөл, системийн шинжээч /1/

Нээлтийн огноо: 2019-12-18
Хаалтын огноо: 2019-12-31 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Геотехникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Өгөгдөл, системийн шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь геотехникийн хэлтэсийн зорилтод үр дүнд хүрэхтэй холбоотой геотехникийн дата мэдээлэлд дүн шинжилгээ хийх болон мөн түүнчлэн засвар үйлчилгээний багийн датабааз болон програм хангамж дээр ч ажиллана.   

Үүрэг даалгавар

  • Холимог ба клауд систем дээр суурилсан Геотехникийн хэлтсийн тооцоолол, програм хангамжийн орчныг боловсруулан хөгжүүлэх.
  • Kubernetes cluster-н засвар үйлчилгээ
  • Кибер аюулгүй байдлын журмуудыг даган мөрдөх
  • Код хадгалах хэсэг ба Аливаа зүйл боловсруулах орчныг үүсгэн хөгжүүлэх,
  • CI/CD дамжуулах хоолой ба автоматжуулсан байрлуулалт,
  • Шаардлага бүхий програм хангамжийн эд ангиудыг байрлуулж засвар үйлчилгээ үзүүлэх (ж.нь., Redis, Kafka, PostgreSQL, Nginx, гэх мэт
  • Ажлын гүйцэтгэл хянах.
  • Програм хангамжийг бүтээх, програм хангамж боловсруулахад оролцох боломжтой.
  • ОТ Геотехникийн багт дэлхийн хэмжээний нэгдсэн дата системийг бий болгоход гадаад болон дотоодын оролцогч талууд, нийлүүлэгч нартай ажиллах ажиллагааг манлайлан чиглүүлэх.
  • Python, R болон SQL дэх скриптүүдийг бичих, хадгалах, тэдгээрийг дэмжихэд шаардагдах баримт бичгийг боловсруулах.
  • Геотехникийн багт автоматаар тайлагнах системийг боловсруулах, хэрэгжүүлэх, мөн хөгжүүлэхэд нь туслах
  • Төслийн багийн гишүүдтэй төслийн холбогдох мэдээллийн санд тулгарч буй асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэх, алдааг засахад хамтран ажиллах.
  • Ad-hoc (нарийвчилсан байдлаар дүн шинжилгээ хийх аргачлал) дүн шинжилгээг гүйцэтгэж, үр дүнг тодорхой байдлаар танилцуулах
  • Бүх системд мэдээллийн чанарыг чанарыг хангуулж аливаа алдаатай мэдээллийг туган тэмдэглэгээгээр тэмдэглэж инженерүүдээр хянуулахад анхаарч ажиллах
  • Том хэмжээний өгөгдлүүд дээр дүн шинжилгээ хийх (point cloud ба газар хөдлөлтийн мэдээлэл)
  • Шинэ мэдээллийн сан, системд UAT хийх.
  • ОТ-ын бүх бодлого, стандарт, журмыг ойлгож, дагаж мөрдөх.
  • Өгөгдлийн сангийн болон системийн удирдлагын үйл явцыг функц бүрт тохируулсан бодлогын дагуу явуулна.
  • Шаардлагын дагуу ОТ уурхай болон бусад ОТ-н байршлуудад аялах.
  • Үйлчилгээний хүртээмж, найдвартай ажиллагаа, гүйцэтгэл болон хариу үзүүлэх байдлуудыг зорилтот үйлчилгээний түвшинд хадгалж байхын тулд аливаа осол зөрчлийг мэдээлэх.
  • Чухал асуудлуудыг ахлах мэргэжилтэнд эсвэл менежерт цаг тухайд нь мэдэгдэнэ.
  • Үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхийн тулд олон тооны дотоодын багууд болон нийлүүлэгчийн техникийн багууд, бусад мэргэжилтнүүдтэй нягт ойр ажиллах.
  • Удирдах ажилтны тодорхойлж, баталсан үйлчилгээний зорилтод түвшин болон KPI-д хүрч ажиллах
  • Аливаа өөрчлөлтүүдийг урьдаас төлөвлөж, нягталсны үндсэн дээр хийх. Хэрэглэгчдэд аль болох хамгийн бага түвшинд саад учруулж ажиллах шаардлагатай бөгөөд өөрчлөлтийг дагаж мөрдөх. 
  • Сайжруулах шаардлагатай хэсгүүдийг тодорхойлж, хамгийн бага зардалтайгаар, найдвартай байдал, тогтвортой байдлыг бий болгохын тулд сайжруулалтуудыг хийх.

Тавигдах шаардлага

  • Математик, Статистик, Мэдээлэл технологийн шинжлэх ухаан эсвэл холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • SAP-программ дээр ажиллах ур чадвартай
  • Мэдээлэлд дүн шинжилгээ хийх ур чадвар сайн
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай бол давуу талтай
  • Аюулгүй ажиллагааг үйл ажлаараа батлан харуулсан
  • Асуудал шийдвэрлэх чадвар, төслийн удирдлагын ур чадварыг харуулж, тасралтгүй сайжруулалтын арга хэрэгслүүдийг мэддэг байх ёстой

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)

    Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

    Монгол улс, Улаанбаатар 14240
    Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
    Моннис Цамхаг, 1 давхар

    Утас: +(976) - 7010-3604


    Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
    Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

    Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

    “Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

    "Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.