Өгөгдөл боловсруулалтын техникч
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхай – Геологи Геотехникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Өгөгдөл боловсруулалтын техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн захиргааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Өдөр тутмын Гүний Уурхайн нэвтрэлтийн сканнерын дата өгөгдлийн боловсруулах.
- Өдөр тутмын Бэхэлгээний суурилуулалтын нийцлийн тайлан, дүн шинжилгээ.
- CaveCAD програмд өгөгдөл оруулах:- Designs (Дизайн), Centerlines (Голчлох шугам), хэмжилт хийх зааварчилгаа, QA (Чанарын баталгаа), газрын бэхэлгээ суурилуулалтын аудит, цаасан дээр цуглуулсан QC (Чанарын Хяналт: хөндлөн татах тест зэрэг)-ын өгөгдөл гэх мэт.
- Инженерүүдийг удирдлага дор Стандарт шаардлага Хангаагүй зүйлсийн Тайлан (Non Conformances Reports) бичих, хаах.
- Уурхайн 3D загварчлалыг Deswik руу хуулж байршуулах/ загварын шинж чанаруудыг уурхайн 3D
- Самбар дээр мэдээ, тайланг шинэчлэх, дэлгэцүүд дээр зураг шинээр оруулах.
- Хэмжилтийн бүртгэл хөтлөх
- Баримт бичиг, сургалтын материалуудыг орчуулах
- Шаардлага гарсан үед геологийн багийн инженер, техникчдэд бусад нэмэлт даалгаврууд дээр туслах.
- Багийнхан болон уурхайн бусад ажилтнуудтай хамтран ажиллаж, хамгийн сайн туршлагыг нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх.
- Уурхайн бусад ашиглалтын болон үйлчилгээний багтай харилцан, хамтарч ажиллан, төсөлд шаардлагатай нөөц, дэмжлэг туслалцааг үзүүлнэ.загварчлал руу шилжүүлэн оноох
Тавигдах шаардлага
- Геологи GSI болон Геотехникийн инженер, Бизнесийн удирдлага эсвэл холбогдох мэргэжлээр бакалаврын зэрэгтэй.
- Ойролцоо ажлын байранд ажилласан 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
- Мэдээлэлд дүн шинжилгээ хийх ур чадвар сайн
- Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай
- Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай бол давуу талтай
- Аюулгүй ажиллагааг үйл ажлаараа батлан харуулсан
- Асуудал шийдвэрлэх чадвар, төслийн удирдлагын ур чадварыг харуулж, тасралтгүй сайжруулалтын арга хэрэгслүүдийг мэддэг байх ёстой
- SQL-н мэдлэгтэй бол давуу тал болно
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах
- Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.