Өгөгдөл боловсруулалтын техникч

Нээлтийн огноо: 2024-05-10
Хаалтын огноо: 2024-05-24 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК - Гүний уурхайн Геологи, геотехникийн үйлчилгээний хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног aмрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Өгөгдөл боловсруулалтын техникч ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байр нь тухайн багийн зорилго, зорилтот төлөвлөгөөнд хүрэх компанийн бодлого, дүрэм журмын дагуу инженерийн үйлчилгээ үзүүлж, байгууллагын нэгжийн геотехникийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Үүрэг даалгавар

  • Геотехникийн хөтөлбөрүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэх
  • Өдөр тутмын Гүний Уурхайн нэвтрэлтийн сканнерын дата өгөгдлийн боловсруулах.
  • Cave Cad мэдээлэлийн санд геотехникийн бүх төрлийн мэдээлэл оруулах. Үүнд: Бэхэлгээний чанарын хяналтын үр дүн, батлагдсан бэхэлгээний дезайн, бэхэлгээний суурилуулалтын аудит, гэх мэт.
  • 3D сканнерын цэгэн өгөгдөлийг геотехникийн мониторингийн ажилд зориулан боловсруулах, мөн Deswik, CaveСad, Auto Cad болон Vulcan зэрэг бусад инжнерчлэлийн програм хангамжинд зориулж өөр өргөтгөлд хөрвүүлэх.
  • Ахлах инженерүүдийг удирдлага дор “бэхэлгээний үл нийцлэлийн тайлан” гаргах, бүртгэх (Non Conformances Reports) бичих, хаах.
  • Гүний уурхайн ахилтийн өгөгдөлийг өдөр тутамд шинэчилж MDM дата базад оруулах.
  • Ажлын байран дээрх шилдэг арга туршлага, сурч мэдэх олон боломжуудыг ашиглан суралцаж, геотехникийн ахлах ажилтнуудын удирдамж зааварчилгааг хүлээн авч, ирээдүйн үүрэг хариуцлагад өөрийгөө бэлтгэнэ.
  • Шаардлага гарсан үед геологийн багийн инженер, техникчдэд бусад нэмэлт даалгаврууд дээр туслах.
  • Уурхайн бусад ашиглалтын болон үйлчилгээний багтай харилцан, хамтарч ажиллан, төсөлд шаардлагатай нөөц, дэмжлэг туслалцааг үзүүлнэ.
  • Уурхайн орчинд хүмүүстэйгээ хамтарч ажиллахдаа бүхий л гүйцэтгэж буй ажлуудыг хамгийн аюулгүй байдлаар үр ашигтайгаар хийж гүйцэтгэх.
  • Аюулгүй ажиллагаа, Мэргэжлийн байдал, Солилцоо, Хүмүүс, Амжилт) зэрэг үнэт зүйлсүүдийг ойлгож, түүний дагуу ажиллаж амьдрах замаар хувийн болон байгууллагын амжилтанд хүрэхийн тулд хичээж ажиллах

Тавигдах шаардлага

  • Уул уурхай, геологи эсвэл геотехникийн ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • MS, Deswic, & датабаз зэрэг хэрэглээний програм ашиглах чадвартай
  • Оролцогч талуудтай харилцан, асуудал шийдвэрлэн, эерэг үр дүн гарган хамтран ажиллах чадвартай бол давуу талтай
  • Англи болон Монгол хэлний бичгийн болон ярианы харилцааны чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.