Өгөгдөл боловсруулалтын инженер

Нээлтийн огноо: 2022-09-26
Хаалтын огноо: 2022-10-07 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Геологи Геотехникийн үйлчилгээний хэлтэс уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Өгөгдөл боловсруулалтын инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн захиргааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

Геотехникийн Инженер нь ойролцоогоор ажиллах хугацааныхаа 2/3-г ажлын талбайд (газрын гүнд болон гадаргууд), 1/3-г оффисийн орчинд газрын гадаргууд өнгөрүүлнэ. Ажлын талбайд зарцуулах энэхүү цагийн харьцаа нь төлөвлөгөөний нэг хэсэг болон хэрэгжиж буй ажлаас шалтгаалан өөрчлөгдөнө.

  • Чулуулгийн массын шинж чанар болон газарзүйн зураглалын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх- Геотехникийн болон Геологийн
  • Геологийн багийн хэрэгжүүлж буй төслийн хуваарь боловсруулах ажилд туслах
  • Хөрсний бэхэлгээний чанарын шалгалт болон туршилт явуулах
  • Геотехникийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар гүйцэтгэх, өгөгдөл хүлээн авах
  • Шинж чанар тодорхойлох зорилгоор Геотехникийн болон Геологийн дээжийн тэмдэглэл хөтлөх
  • Олон төрлийн мэдээллийн баазад өгөгдөл оруулж, ялгаатай мэдээллийн эх үүсвэрийн мэдээллийн чанарыг хариуцах
  • Хөндлөн нэвтрэлтийн чанарын удирдлагад хамаарах лазер сканнер хийх, боловсруулах үйл ажиллагааг явуулах
  • Хөрсний бэхэлгээний шинэчлэлд хамаарах хөрсний бэхэлгээний туршилт, судалгаанд туслалцаа үзүүлэх
  • Геотехникийн хяналт шалгалт, дэд бүтцийн гэмтлийн зураглал хийх
  • Ажлыг аюулгүй, хамгийн үр дүнтэй байдлаар гүйцэтгэхийн тулд уурхайн орчинд өөрийн баг болон ажилчидтай хамтран ажиллах.
  • Өндөр гүйцэтгэлтэй орчинд ялгаатай соёлтой, олон улсын хүмүүстэй хамт ажиллах
  • Сургалт, хамтын ажиллагаагаар дамжуулан багийн гишүүдээ хөгжүүлж, тэдэнд зааж сургах
  • Ажлын байран дах хариуцлага хүлээх чадвар болон шударга байдал- хамгийн зөв шийдвэр гаргахын тулд хүмүүс тус бүрт анхаарал хандуулах
  • Зан чанар, гүйцэтгэл, хөгжилдөө хариуцлагатай хандаж өөрийн карьераа хөгжүүлэх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Иргэний Инженер, Геологийн Инженерчлэл эсвэл Уул уурхайн инженерт хамаарах мэргэжлийн чиглэл байх.
  • Бусад Инженерчлэл мэргэжлийн чиглэлийг Гүний Уурхайн Геотехнийкийн хангалттай мэдлэг туршлагатай бол харгалзаж үзнэ.эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Уул уурхайн удирдлага эсвэл хяналтын систем дээр (Pitram, Modular, Jigsaw, SCADA гэх мэт)ажилласан туршлагатай бол сайн.
  • Aнгли хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшиний чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.