Өгөгдөл боловсруулалтын ахлах инженер

Нээлтийн огноо: 2023-05-31
Хаалтын огноо: 2023-06-12 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн– Геологи, Геотехникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Өгөгдөл боловсруулалтын ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байр нь тухайн багийн зорилго, зорилтот төлөвлөгөөнд хүрэх компанийн бодлого, дүрэм журмын дагуу инженерийн үйлчилгээ үзүүлж, байгууллагын нэгжийн геотехникийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Үүрэг даалгавар

  • Дэлхийн жишигт нийцсэн нэгдсэн өгөгдлийн системийг ОТ-н геологи, геотехникийн багт бий болгох ажилд гадаад, дотоодын оролцогч талууд болон бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран ажиллахдаа удирдан чиглүүлэх үүрэг гүйцэтгэх
  • Геологи, геотехникийн багт зориулан автомат нэгдсэн тайлангийн системийг боловсруулан нэвтрүүлэхэд туслах
  • Төсөлтэй холбоотой өгөгдлийн санд гарсан алдааг тодорхойлж, засаж залруулахад нь төслийн багийн гишүүдтэй хамтран ажиллах
  • Богино хугацаанд дүн шинжилгээ хийж, үр дүнг ойлгомжтой байдлаар илэрхийлэх
  • Бүх системийн хэмжээнд өгөгдлийн чанарыг өндөр түвшинд байлгаж, алдаатай өгөгдлийг инженерүүдээр хянуулахаар тэмдэглэх
  • Томоохон хэмжээний иж бүрэн өгөгдөлд (point clouds болон газрын чичирхийллийн хэмжилтийн өгөгдлүүд) хийх дүн шинжилгээний арга замыг тогтоох
  • Шинэ өгөгдлийн сан болон системд хэрэглэгчийн баталгаажуулах шалгалт хийх
  • ОТ-н бодлого, стандарт, дүрэм журмыг ойлгож ухааран, дагаж мөрдөх
  • Өгөгдлийн сан болон системийн удирдлагын явцад тухайн хэлтсийн бодлогыг дагаж мөрдөж буй эсэхэд хяналт тавина
  • ОТ уурхайн талбар, бусад ОТ-н ажлын талбарууд руу шаардлагатай тохиолдолд зорчин очих
  • Бэлэн байдал, найдвартай байдал, гүйцэтгэл, хариу арга хэмжээтэй холбоотой үйлчилгээний түвшнүүдийг хангагдсан эсэхийг нягтлах зорилгоор осол тохиолдлуудыг мэдээлэх
  • Гол асуудлуудыг ахлах мэргэжилтэн эсвэл менежерт цаг тухайд нь мэдээлж танилцуулах
  • Дотоодын өөр өөр багууд, ханган нийлүүлэгчийн техникийн багууд, мөн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх холбогдох нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдтэй харилцах
  • Удирдлагаас тодорхойлсон үйлчилгээний хүлээн зөвшөөрөгдсөн зорилт, ГҮҮ-д хүрч ажиллах
  • Өөрчлөлтийг төлөвлөгөөт болон хянагдсан байдлаар, хэрэглэгчдэд хамгийн бага түвэг учруулахуйцаар, шаардлагатай өөрчлөлтийн журмыг дагаж мөрдөн хэрэгжүүлэх
  • Хариуцсан багийн өртөг зардал хэмнэх үүргийн хүрээнд сайжруулалтыг тодорхойлж, хэрэгжүүлэх, сайжруулалтын үр ашигтай, найдвартай, тогтвортой байдлыг хангах
  • Бүх захиргааны ажил үүргүүд (тайлан, ажилласан цагийн хуудас гэх мэт)-ийг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Барилгын Инженер, Геологийн Инженерчлэл эсвэл Уул уурхайн инженерт хамаарах мэргэжлийн чиглэлтэй байх
  • Бусад Инженерчлэл (Цахилгаан, Механик гэх мэт.)-н мэргэжлийн чиглэлийг уул уурхайн хангалттай туршлагатай бол харгалзаж үзнэ.
  • Холбогдох чиглэлээр наад зах нь 5 жил ажилласан эсвэл ажлын байрны сургалтад хамрагдаж хангалттай хэмжээнд дадлага хийсэн байх.
  • Өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бүх аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах
  • Primavera эсвэл MS Project-н анхан шатны мэдлэгтэй байх
  • Excel, Word зэрэг MS Office-н үндсэн программ хангамжийг ашиглаж чаддаг байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.