Өгөгдлийн шинжээч

Нээлтийн огноо: 2024-04-05
Хаалтын огноо: 2024-04-19 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог.Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Мэдээлэл технологиийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах хоёр (2) Өгөгдлийн шинжээч ажилд авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь өгөгдлийн моделийг загварчлах, бүтээх мөн өгөгдлийн цэгцлэх, нэгтгэх, ахисан түвшинд өгөгдлийн дүн шинжилгээ хийж багууд төлөвлөгөөт үр дүнд хүрэхийн тулд бизнесийн утга төгөлдөр шийдвэр гаргахад байгууллагын дүрэм журамд нийцсэн ойлгоход хялбар тайлангаар хангахад оршино.Мөн on-premises болон cloud data платформын технологиудыг нэвтрүүлэх, тохируулах мөн олон эх сурвалжаас бүтэцлэгдсэн болон бүтэцлэгдээгүй өгөгдлийн урсгалыг удирдаж, хамгаалах.

Үүрэг даалгавар

  • Янз бүрийн чиглэлийн хэрэглэгчдийн SQL сервер, өгөгдөл хадгалалтын хэрэгцээнд анализ хийх, сайжруулах/өөрчлөх хэрэгтэй зүйлсийн талаар санал зөвлөмж өгөх
  • МТ-ийн бүх бодлого, стандарт, журмын талаар мэдлэгтэй байх, дагаж мөрдөх
  • Мэдээллийн сан болон системийн удирдлагын процесс нь тухайн үйл ажиллагаанд тогтоосон бодлогын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих
  • Бүс нутгийн болон группийн хэмжээнд хэрэгжүүлж буй стандарт, практикийг дагаж мөрдөх
  • Оновчтой, үр дүнтэй, чанартай өгөгдлийн шинжилгээний стратегиудыг зохион байгуулах мөн өгөгдлийн сан, өгөгдөл цуглуулах системүүдийг хөгжүүлэх
  • Анхдагч болон хоёрдогч өгөгдлийн эх сурвалжуудаас өгөгдөл цуглуулах, өгөгдлийн сан болон өгөгдлийн системүүдэд дэмжлэг үзүүлэх
  • Нарийн төвөгтэй өгөгдлийн багц дахь чиг хандлага эсвэл хэв маягийг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, тайлбарлах
  • Асуудлыг олж тогтоох, засахын тулд тайлан, гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг шалгаж, өгөгдлийг шүүж, цэвэрлэх
  • Удирдах ажилтнуудтай ажиллаж бизнес болон мэдээллийн хэрэглээнд эрэмбэ тогтоох
  • Компьютерын тусламжтай боловсруулсан ахисан түвшний өгөгдлийн моделийг ашиглаж хэрэгцээт өгөгдлийг задлах
  • Нарийн төвөгтэй өгөгдлийг устгаж цэвэрлэх
  • Мэдээллийн чанарыг үнэлэхийн тулд шинжилгээг хийх
  • Өгөгдлийн утгыг тодорхойлохын тулд нэмэлт шинжилгээ хийх
  • Нэмэлт мэдээллийн скрининг хийх эцсийн дүн шинжилгээ хийх
  • Шинжилгээнд үндэслэн тайлан гаргаж, удирдлагад танилцуулна
  • Их хэмжээний өгөгдлийн утгыг тайлбарлах, шаардлагатай өгөгдлийг ялгаж харахад зориулан диаграм, график, гистограм, газарзүйн зураг болон бусад харааны загваруудыг бий болгох.
  • Баялаг график, тайлангуудыг бий болгосноор хэрэглэгчдэд хэрэгтэй, сонирхолтой байдлаар мэдээллийг хүргэх
  • Нарийвчилсан аналитик программ, машин сургалт, статистикийн аргуудыг ашиглах.
  • Автоматжуулах боломжтой өгөгдлийг ашиглах
  • Аж үйлдвэр, бизнесийн асуудлаар судалгаа хийх
  • Өгөгдлийг шалгахын тулд програмчлалын хэл, хэрэгслийг ашиглах
  • Өгөгдлийн архитектурыг бизнесийн шаардлагад нийцүүлэх
  • Том эсвэл нарийн төвөгтэй өгөгдлийг илүү хүртээмжтэй, ойлгомжтой, ашиглах боломжтой болгох

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Тооцоллын, Мэдээлэл технологийн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай байх
  • Аман болон бичгийн Англи, Монгол хэлтэй байх


Сонирхож буй хүмүүс бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэгт буй холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.