Өгөгдлийн шинжээч

Нээлтийн огноо: 2022-08-17
Хаалтын огноо: 2022-08-31 17:30
Хэлтэс: Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал болон орон нутгийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – ЭМААБОАБОН - Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин болон орон нутгийн удирдлагын тогтолцооны хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг ( 1) Өгөгдлийн шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Өгөгдлийн шинжээчийн албан тушаалын гол зорилго нь ЭМААБО-н төрөл бүрийн өгөдлийн талбаруудад цугларсан өгөгдөл мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийх, өгөгдийн эх үүсвэрүүдийн харилцан уялдааг сайжруулах болон бизнест тоон баримтад үндэслэсэн шийдвэр гаргах, оновчтой шийдлүүдийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх тайланг бэлтгэх юм.

Үүрэг даалгавар

  • Өгөгдлийг цуглуулах процессыг өргөтгөн, дүн шинжилгээний систем бий болгоход шаардлагатай мэдээллийг агуулах
  • Чухал өгөгдлийн эх үүсвэрүүдээс ашиглаж болохуйц тоон мэдээллийг олборлох
  • Онцлог шинж чанарыг таних хиймэл оюун ухаанд суурилсан хэрэглүүрүүдийг ашиглан төрөлжүүлэлтийг бий болгох, оновчийг нэмэгдүүлэх
  • Дүн шинжилгээнд шаардагдах өгөгдлийг боловсруулах, цэвэрлэх болон баталгаажуулах
  • Зохион байгуулалттай болон байгуулалтгүй өгөгдлийг боловсруулах
  • Өгөгдлийн чанарыг хангуулах журам болон маягтыг боловсруулах
  • Эцсийн хэрэглэгчид зориулан өгөгдөлд дүн шинжилгээ хийх, тайлан бэлтгэх
  • Өгөгдлийг таньж, дүн шинжилгээ хийх болон PowerBi, Tableau зэрэг программыг ашиглан тайлан бэлтгэх
  • Хэрэглэгчид мэдээллийг үзүүлэн, таниулах талбаруудыг хөгжүүлэх
  • Бизнест зориулагдсан өгөгдлийн шинжилгээний шийдлүүдийг боловсруулах, нэвтрүүлэхийн тулд хамгийн дэвшилтэт процесс, техникийг бий болгох
  • Тайлан бэлтгэх, цар хүрээ болон тодорхойлолтыг нэгтгэсэн стандартыг боловсруулах
  • ЭМААБО-н тайлангуудыг ОТ болон РТ-н шаардлагад нийцүүлэн, уялдуулах
  • Их хэмжээний мэдээллээс давтамж, сул дохио болон шийдлийг илрүүлэх
  • Урьдчилан зураглах систем болон машин суралцах алгоритмийг боловсруулах
  • SAP, RTBS, Archr, databank, forwood болон бусад олон төрлйин ЭМААБОАБ өгөгдлийн талбарууд, системүүд дээр ажиллах
  • Хүсэлтийн дагуу ЭМААБОАБ осол зөрчил, хэрэгжүүлэх арга хэмжээ болон эрсдэлийн удирдлагын мэдээлэлд нарийн дүн шинжилгээ хийж, өгөгдсөн хугацаанд үр дүнг тайлагнах
  • Өгөгдлийн дүн шинжилгээнд үндэслэн долоо хоногийн, 2 долоо хоног тутмын, сарын, хагас жилйин болон болон жилийн эцсийн ЭМААБОАБ-н тайлангуудыг бэлтгэх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Комьпютерийн шинжлэх ухаан, Инженерчлэл, Мэдээллийн систем, Мэдээллийн технологи болон бусад холбогдох салбар
  • Power BI болон Tableau програмууд дээр ажиллах туршлага
  • Өгөгдлийн шинжлэх ухааны төслүүд дээр ажилласан туршлага
  • Машин суралцах, өгөгдлийг олборлох, статистик болон их өгөгдлийн дэд бүтцийн талаархи ойлголт, туршлага
  • Өгөгдлийг загварчлах техник, түүнээс Kimball Dimensional Modelling сертификат эсвэл ажилласан туршлага
  • Өгөгдлийг загварчлах, түүнээс хэмжээст загварчлалын туршлага
  • Өгөгдлийг загварчлах шийдлүүддээр ажилласан туршлага
  • Хамааралтай датабаз үүсгэх болон SQL туршлага
  • Асуудлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх өндөр ур чадвар
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.