Дотоод ажлын зар

Өгөгдлийн чанарын инженер

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхай - Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурван (3) Өгөгдлийн чанарын инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь гүний уурхайн үйлдвэрлэлийн багт гүйцэтгэлийг оновчтой болгож, багийн зорилт, зорилтот төлөвлөгөөг биелүүлэхэд нь төлөвлөлт, хуваарь гаргалтын явцад өгөгдөл цуглуулах, баталгаажуулах, шинжлэх ажилд туслах үйлчилгээг үзүүлэх юм.

Үүрэг даалгавар
  • Бүх ажлыг компанийн стандарт, аюулгүй ажлын журмын дагуу хийж гүйцэтгэх.
  • Гүний уурхай дахь өөрийн хариуцсан талбайд олборлолтын болон барилгын ажлуудад төлөвлөгөөт хуваарьт нийцүүлэн, ажиллах хүчний ажлын гарцын чанар, аюулгүй ажиллагааны манлайллыг хангах зорилгоор үзлэг шалгалтыг тодорхой давтамжтайгаар хийх.
  • Гүний уурхай дахь өөрийн хариуцсан талбайд олборлолтын болон барилгын ажлуудад ажил үүргийн ойлголт, харилцааны төвөгшлийг нэмэгдүүлэх зорилгоор үзлэг шалгалтыг тодорхой давтамжтайгаар хийх.
  • Уурхайн хяналт, удирдлага (ММС)-ын багтай нягт хамтран ажиллаж эцсийн хэрэглэгчид – хяналтын өрөөний ажилчид, ахлах ажилтан, операторууд, хуваарь гаргагчдад техникийн дэмжлэг үзүүлэх ба мэдээллээр дамжуулан өдөр тутмын үйл ажиллагааны шийдвэр гаргалтын хэсгүүдийг сайжруулах боломжтой болгох
  • Техникийн, уурхайн хяналт, үйл ажиллагааны багуудтай нягт хамтран ажиллаж олж авсан өгөгдлийг хянан, өгөгдлийн чанарын аудитыг гүйцэтгэснээр цуглуулсан өгөгдөл мэдээлэл нь харилцан хамааралтай, хэрэглэх боломжтой, үнэн зөв болохыг нягтлах
  • Хуваарь болон бодит гүйцэтгэлийн хоорондох зөрчилдөөнийг шинжлэн, мэдээлэх
  • Ажиллах хугацаандааАхлах ажилтнууд, Богино интервалын хянагчид, техникийн багуудтай нягт хамтран нэгдсэн долоо хоног болон сар тутмын төлөвлөгөөний дагуу 24 / 36 цагаар эргэллттэй хуваарийг гарга, шинэчлэх
  • Операторууд, ахлах ажилтнууд, хяналтын өрөө, ажил эхлэхийн өмнөх хурлын хэсгүүдэд шаардлагатай ээлжийн хуваарь, дизайн, явцын хяналт болон бусад мэдээллийг хүргэх
  • Уурхайн тасралтгүй сайжруулалтад хувь нэмрээ оруулан, сайжруулалт, шинэ санаачилгын боломжуудыг тодорхойлж хэрэгжүүлэн зардлыг бууруулах
  • Хэлтсийн үйл ажиллагааг үр ашигтай байлгахад шаардлагатай бичгэн журам, баримт бичгийг боловсруулах (Удирдлагын Үйл ажиллагааны систем).
  • Долоо хоног, сар тутмын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулахад идэвхтэйгээр оролцох
  • Осолд хариу арга хэмжээний протокол, тэдгээрийн шаардлагыг хангах талаар мэдлэгтэй байх
  • Ажлын байран дахь одоо байгаа болон болзошгүй аюулыг тодорхойлж тэдгээрийг үр ашигтайгаар удирдах

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер эсвэл холбогдолтой мэргэжлүүдээр баклавр эсвэл түүнээс дээш зэрэг эзэмшсэн
  • Уул уурхайн салбарт үйл ажиллагааны технологиор 2-с дээш жилийн ажлын мэдлэг туршлага хуримтлуулсан байх
  • Уурхайн хяналт, удирдлага эсвэл бусад хяналтын өрөөний системүүдийн туршлагатай бол зайлшгүй харгалан үзнэ
  • Өгөгдлийн сангийн удирдлага эсвэл уул уурхайн техникийн системүүд (SQL, PI гэх мэт) -ийн туршлага хуримтлуулсан бол зайлшгүй харгалзан үзнэ
  • Нарийн ширийн зүйлсэд анхаардаг ба системчилсэн ажлын арга барил бүхий ур чадвараа нотлон харуулсан байх
  • Бусадтай харилцах харилцааны өндөр чадвартай
  • Аюулгүй ажиллагааны талаарх үүрэг хариуцлагаа, тодорхойлон заагдсан аюулгүй ажлын дадлыг дагаж мөрддөг байх
  • Компьютерийн ахисан шатны чадвар - Microsoft Office болон 3D зураг төслийн програм хангамжууд
  • Нарийн ширийн зүйлд тогтвортой анхаарах ажлын системчилсэн арга барилыг эзэмшсэнээ нотлон харуулсан байх
  • Англи хэлний аман болон бичгийн ур чадварыг сайтар эзэшмсэн бол зайлшгүй харгалзан үзнэ.
  • Урьд өмнө гүний уурхайн үйл ажиллагаагаар туршлага хуримтлуулсан бол зайлшгүй харгалзан үзнэ.
  • Долоо хоног, сар тутмын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулахад идэвхтэйгээр оролцох
  • Осолд хариу арга хэмжээний протокол, тэдгээрийн шаардлагыг хангах талаар мэдлэгтэй байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn/local-career/ хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)