Өгөгдлийн сангийн инженер

Нээлтийн огноо: 2022-10-17
Хаалтын огноо: 2022-10-28 17:30
Хэлтэс: Гүний уурхайн технологи

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний Уурхайн Үйл Ажиллагаа - Гүний уурхайн технологийн хэлтэст Улаанбаатар оффист 5 хоног ажиллаад 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Өгөгдлийн сангийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэ албан тушаалын зорилго нь компанийн бодлого, журмын хүрээнд SQL мэдээллийн сангийн удирдлага, одоо ашиглаж байгаа болон ирээдүйд ашиглах мэдээллийн сангийн тогтолцоо, үйл ажиллагааны хэсгүүд, бусад техниктэй холбоотой үйл ажиллагаанд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх замаар багийнхаа зорилго, зорилтот төлөвлөгөөг биелүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Янз бүрийн чиглэлийн хэрэглэгчдийн SQL сервер, өгөгдөл хадгалалтын хэрэгцээнд анализ хийх, сайжруулах/өөрчлөх хэрэгтэй зүйлсийн талаар санал зөвлөмж өгөх
  • Мэдээллийн сан болон системийн удирдлагын процесс нь тухайн үйл ажиллагаанд тогтоосон бодлогын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих
  • SQL серверийн шинэчлэл болон программ хангамжийн хувилбарыг дээшлүүлэх ажилын төлөвлөгөө гаргах мөн хэрэгжүүлэх
  • Бүс нутгийн болон группийн хэмжээнд хэрэгжүүлж буй стандарт, практикийг дагаж мөрдөх
  • Шаардлагатай тохиолдолд Гүний Уурхайн Технологийн баг болон МТ-ийн Үйл ажиллагааны багт алдаа илрүүлэх, техникийн асуудлыг шийдэхэд нь туслах
  • Систем:
  • Windows болон SQL серверийн үйлдлийн систем болон бусад серверийн программ/хэрэглээний программ суулгах, тохируулах
  • Хэрэглэгчийн үйлчилгээний утсанд ирсэн хүсэлтийг тухай бүр хүлээн авч, хүсэлтийг шийдвэрлэн, хэрэглэгчид мэдээлэл өгөх
  • Төвлөрсөн хяналтын хэрэгсэл ашиглан бүх сервер/дата хадгалалт/программ/үйлчилгээний хэвийн байдалд хяналт тавих, бүх асуудлыг шийдвэрлэх (программ/техник хангамж). Асуудлыг дотроо засварлаж чадахгүй бол нийлүүлэгчийн тусламж авах шаардлагатай талаар ахлах удирдлагадаа цаг алдалгүй мэдэгдэж, зохих шийдэл олох.
  • Төслүүд хүсэлт гаргасны дагуу архитектур, дизайны тал дээр шаардлагатай туслалцаа үзүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх
  • Шинэ технологи, шинээр гарсан бүтээгдэхүүний талаар мэдлэг мэдээлэл авах чиглэлээр янз бүрийн нийлүүлэгч нартай хамтран ажиллаж, удирдлага, үйл ажиллагааны багт мэдээлэл өгөх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Тооцооллын, Мэдээлэл технологийн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Микрософтын Өгөгдлийн сангийн Администратор (MCDBA) сургалтад хамрагдсан.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.