Өгөгдлийн сангийн инженер

Нээлтийн огноо: 2023-05-05
Хаалтын огноо: 2023-05-19 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Мэдээлэл технологи - Үйл ажиллагааны технологийн хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Өгөгдлийн сангийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэ албан тушаалын зорилго нь компанийн бодлого, журмын хүрээнд SQL мэдээллийн сангийн удирдлага, одоо ашиглаж байгаа болон ирээдүйд ашиглах мэдээллийн сангийн тогтолцоо, үйл ажиллагааны хэсгүүд, бусад техниктэй холбоотой үйл ажиллагаанд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх замаар багийнхаа зорилго, зорилтот төлөвлөгөөг биелүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар:

  • Янз бүрийн чиглэлийн хэрэглэгчдийн SQL сервер, өгөгдөл хадгалалтын хэрэгцээнд анализ хийх, сайжруулах/өөрчлөх хэрэгтэй зүйлсийн талаар санал зөвлөмж өгөх
  • Мэдээлэл технологийн бүх бодлого, стандарт, журмын талаар мэдлэгтэй байх, дагаж мөрдөх
  • Мэдээллийн сан болон системийн удирдлагын процесс нь тухайн үйл ажиллагаанд тогтоосон бодлогын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих
  • Windows болон SQL серверийн үйлдлийн систем болон бусад серверийн програм/хэрэглээний програм суулгах, тохируулах
  • Хэрэглэгчийн үйлчилгээний утсанд ирсэн хүсэлтийг тухай бүр хүлээн авч, хүсэлтийг шийдвэрлэн, хэрэглэгчид мэдээлэл өгөх
  • Төсөлтэй холбоотой сервер, өгөгдөл хадгалалтын ажлуудыг хэрэгжүүлэх, хүчин чадлын хүрэлцээнд анализ хийх
  • Төсөлтэй холбоотой системийн асуудлыг илрүүлэх, хийх засварыг тодорхойлоход төслийн багийн ажилтнууд, Уурхайн үйлдвэрлэлийн технологийн багийн гишүүдтэй ажиллах
  • Төсөлтэй холбоотой серверийн асуудлыг баримтжуулж, мэдлэгийн санд нийтлэх
  • Хүсэлт гаргасны дагуу бусад төсөлтэй холбоотой техникийн ажил үүрэг гүйцэтгэх

Тавигдах шаардлага:

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Тооцооллын, Мэдээлэл технологийн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • 2-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Микрософтын Өгөгдлийн сангийн Администратор (MCDBA) сургалтанд хамрагдсан. DML, DDL, DCL болон T-SQL дээр мэдлэг, туршлагатай.
  • Харилцааны чадвар: Системийн инженер нь багийн нэг гишүүн нь байж, бусад системийн инженерүүд, техникийн шинжээчид болон удирдлагын багтай хамтарч ажиллах учир харилцааны чадвар эзэмшсэн байх ёстой
  • Асуудлын суурь шалтгааныг тодорхойлох, асуудлыг цаг хугацаанд нь шийдвэрлэх чадвартай байх.
  • Янз бүрийн систем дээр хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, оновчлол/сайжруулалт хийх чадвартай байх
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.