Өгөгдлийн сангийн ахлах инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн технологийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Өгөгдлийн сангийн ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэ албан тушаалын зорилго нь компанийн бодлого, журмын хүрээнд SQL болон бусад мэдээллийн сангийн удирдлага, найдвартай ажиллагаа болон шинээр суулгаж тохируулах ажлуудыг хийхийн хажуугаар багынхаа бусад өгөгдлийн сангийн инженерүүдэд технологийн шийдэл болон асуудлуудад нь туслалцаа өгч ажиллах юм. Мөн энэхүү албан тушаал дээр байгаа хүн нь өгөгдлийн сангийн стратеги, дизайн, суурилуулалт, төрөл болон үйл ажиллагааны бодлого журмыг тодорхойлон хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэх юм. Мөн энэхүү албан тушаал нь үйл ажиллагааны хэлтсүүд дээр хэрэгжиж байгаа өгөгдлийн сантай холбоотой ажлууд дээр компанийн болон хэлтсийн бодлого журмын хүрээнд зөвлөж, ахисан түвшний дэмжлэгийг өгч ажиллана.
Үүрэг даалгавар
- Янз бүрийн чиглэлийн хэрэглэгчдийн програм хангамжийн хэрэгцээнд анализ хийх, сайжруулах/өөрчлөх хэрэгтэй зүйлсийн талаар санал зөвлөмж өгөх
- Техникийн хүнд асуудлууд тулгарсан үед бусад Өгөгдлийн Сангийн инженерүүдэд тусалж дэмжих мөн чиглэл зааварчилгаа өгөх
- Өгөгдлийн сангийн хэсгийн архитектур болон дизайн шийдлүүдийг бүгдийг нь техникийн талаас нь мэргэжилтний хувьд бүрэн хянаж хариуцан ажиллах
- Техникийн хувьд төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд оролцох, шийдвэрлэх. Асуудал нь чухам ямар шалтгаанаас үүдэлтэй гэдгийг тодруулж баримтжуулах (RCA).
- Эдгээрээс гадна доорх системийн инженерийн ажлуудад оролцох, хийх
- Янз бүрийн чиглэлийн хэрэглэгчдийн SQL сервер, өгөгдөл хадгалалтын хэрэгцээнд анализ хийх, сайжруулах/өөрчлөх хэрэгтэй зүйлсийн талаар санал зөвлөмж өгөх
- МТ-ийн бүх бодлого, стандарт, журмын талаар мэдлэгтэй байх, дагаж мөрдөх
- Өгөгдлийн сан болон түүний удирдлагын процесс нь тогтоосон бодлогын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих
- Өгөгдлийн сангийн шинэчлэл болон программ хангамжийн хувилбарыг дээшлүүлэх ажлын төлөвлөгөө гаргах мөн хэрэгжүүлэх
- Бүс нутгийн болон группийн хэмжээнд хэрэгжүүлж буй стандарт, практикийг дагаж мөрдөх
- Нийлүүлэгчид болон техникийн туслалцаа үзүүлэх багуудтай хамтран ажиллах
- Шаардлагатай тохиолдолд Гүний Уурхайн Технологийн баг болон МТ-ийн Үйл ажиллагааны багт алдаа илрүүлэх, техникийн асуудлыг шийдэхэд нь туслах
- Систем:
- Windows болон SQL серверийн үйлдлийн систем болон бусад серверийн программ/хэрэглээний программ суулгах, тохируулах. Үүнд Windows Server, Microsoft SQL Server, Postgres SQL болон бусад өгөгдлийн сангийн технологиуд орно
- Гүний Уурхайн Data Lake болон Datastore орчин болон түүний хамаарал бүхий (SSIS, MSSQL Distribution Server, ETL, ...)өгөгдлийн сангийн орчнуудыг тохируулах болон найдвартай ажиллагааг хангах
- Хэрэглэгчийн үйлчилгээний утсанд ирсэн хүсэлтийг тухай бүр хүлээн авч, хүсэлтийг шийдвэрлэн, хэрэглэгчид мэдээлэл өгөх
- Төвлөрсөн хяналтын хэрэгсэл ашиглан бүх сервер/дата хадгалалт/программ/үйлчилгээний хэвийн байдалд хяналт тавих, бүх асуудлыг шийдвэрлэх (программ/техник хангамж). Асуудлыг дотроо засварлаж чадахгүй бол нийлүүлэгчийн тусламж авах шаардлагатай талаар ахлах удирдлагадаа цаг алдалгүй мэдэгдэж, зохих шийдэл олох.
- Сүүлийн үеийн шинэ технологи, программ хангамжийн бүтээгдэхүүний талаар мэдлэг мэдээлэлтэй байх.
- Төслүүд хүсэлт гаргасны дагуу архитектур, дизайны тал дээр шаардлагатай туслалцаа үзүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх
- Шинэ технологи, шинээр гарсан бүтээгдэхүүний талаар мэдлэг мэдээлэл авах чиглэлээр янз бүрийн нийлүүлэгч нартай хамтран ажиллаж, удирдлага, үйл ажиллагааны багт мэдээлэл өгөх.
- Системийн шийдэл боловсруулах чиглэлээр бусад МТ-ийн багуудтай ойр хамтарч ажиллах
- Рио Тинто-гийн Мэдээллийн систем, технологийн сервер, өгөгдөл хадгалалтын багтай хамтран ажиллаж, мэдлэг мэдээллээ хуваалцаж, Рио Тинто-гийн нэгэнт боловсруулсан системийг ашиглах, ингэснээр нэг ажлыг дахиж хийхээс зайлсхийх.
- ОТ ХХК-ийн хэрэгжүүлэх олон төрлийн техник системийн үйл ажиллагааны болон системийн бүтэц/архитектурын талаар мэдлэгтэй байх
- Бусад шаардлагатай холбогдох ажил үүргийг гүйцэтгэх.
- Гүний Уурхайн төсөлтэй холбоотой өгөгдлийн сангийн шийдэл гаргах болон хэрэгжүүлэлт голчлон ажиллах
- Гүний Уурхайн төсөлтэй холбоотой сервер болон өгөгдөл хадгалалтын төхөөрөмжүүдийн суурилуулалт болон сайжруулалтын ажил дээр дэмжлэг үзүүлэн ажиллах
- Төсөлтэй холбоотой системийн асуудлыг илрүүлэх, хийх засварыг тодорхойлоход төслийн багийн ажилтнууд, Уурхайн үйлдвэрлэлийн технологийн багийн гишүүдтэй ажиллах
- Төсөлтэй холбоотой серверийн асуудлыг баримтжуулж, мэдлэгийн санд нийтлэх
- Хүсэлт гаргасны дагуу бусад төсөлтэй холбоотой техникийн ажил үүрэг гүйцэтгэх
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин ба хууль дүрмийн хэрэгжилт:
- Аюулгүй ажиллагаа гэж нэг л зүйлийг хэлдэг – өөрөөр хэлбэл ээлжийн ажил дуусахад хүн бүр аюул ослоос ангид гэртээ харьж, гэр бүл, найз нөхдөдөө очих тухай юм. Энэ нь тус албан тушаалын эн тэргүүнд тавигдах үүрэг хариуцлага юм.
- Аюулгүй ажиллагаа, ажлын байрны эрүүл мэнд, байгаль орчны асуудлыг эн тэргүүнд авч үзэх соёл бүрдүүлэхэд идэвхтэй оролцох, дэмжих, осол гэмтлийг тэглэхийн төлөө хүчин чармайлт гаргах, бүх хүмүүст аюулгүй, эрүүл ажлын байр бүрдүүлэх
- Аюулгүй ажиллагааны бүх стандарт, практик, бодлогыг дагаж мөрдөн, осол зөрчлийг мэдэгдэх
- ОТ ЭМААБООН-ийн бодлого стандартад заасан үнэт зүйлс, зан байдлыг дэмжих, хэвшүүлэх
- Уг албан тушаал нь ажилтнаас нарийн мэргэшсэн, техникийн мэдлэгтэй байж, асуудал шийдэх өндөр ур чадвартай байхыг шаардана.
- Харилцааны чадвар: Өгөгдлийн сангийн инженер нь багийн нэг гишүүн нь байж, бусад өгөгдлийн сангийн инженерүүд, техникийн шинжээчид болон удирдлагын багтай хамтарч ажиллах учир харилцааны чадвар эзэмшсэн байх ёстой
- Нийлүүлэгч, багийн гишүүд болон удирдлагатай харилцахдаа нарийн ширийн зүйлсэд анхаарал тавьдаг байх. Бага зэргийн буруу ойлголцол ч ерөнхий эцсийн бүтээгдэхүүнд том асуудал үүсгэж болно.
- МТ-ийн хэрэглэгчийн үйлчилгээтэй холбоотой өдөр тутмын Гүний Уурхайн төсөлтэй холбоотой асуудалд анхаарах, шийдвэрлэх
- Асуудлын суурь шалтгааныг тодорхойлох, асуудлыг цаг хугацаанд нь шийдвэрлэх чадвартай байх. Үүний тулд өргөн хүрээний техникийн мэдлэг, ур чадвар, туршлага шаардагдана.
- Янз бүрийн систем дээр хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, оновчтой/сайжруулалт хийх чадвартай байх
- Шаардлагатай бол удирдлага, нийлүүлэгч компани, салбарын мэргэжилтнээс дэмжлэг авахын тулд МТ-ийн асуудлыг дээд шатанд өргөн барих журмын дагуу асуудлыг дээш өргөн барих"
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- МТ эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэл.
- 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.