Өгөгдлийн сангийн администратор

Нээлтийн огноо: 2022-05-06
Хаалтын огноо: 2022-05-20 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Мэдээлэл технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт болон Улаанбаатр хотын оффист 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Өгөгдлийн сангийн администратор ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэ албан тушаалын зорилго нь компанийн бодлого, журмын хүрээнд SQL мэдээллийн сангийн удирдлага, одоо ашиглаж байгаа болон ирээдүйд ашиглах мэдээллийн сангийн тогтолцоо, үйл ажиллагааны хэсгүүд, бусад техниктэй холбоотой үйл ажиллагаанд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх замаар багийнхаа зорилго, зорилтот төлөвлөгөөг биелүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Янз бүрийн чиглэлийн хэрэглэгчдийн SQL сервер, өгөгдөл хадгалалтын хэрэгцээнд анализ хийх, сайжруулах/өөрчлөх хэрэгтэй зүйлсийн талаар санал зөвлөмж өгөх
  • МТ-ийн бүх бодлого, стандарт, журмын талаар мэдлэгтэй байх, дагаж мөрдөх
  • Мэдээллийн сан болон системийн удирдлагын процесс нь тухайн үйл ажиллагаанд тогтоосон бодлогын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих
  • MS SQL дээр DML, DDL, DCL -ийн талаар өндөр мэдлэгтэй байх
  • Бүс нутгийн болон группийн хэмжээнд хэрэгжүүлж буй стандарт, практикийг дагаж мөрдөх
  • Нийлүүлэгчид болон дэмжих групптэй хамтран ажиллах
  • Шаардлагатай тохиолдолд МТ-ийн Үйл ажиллагааны багт алдаа илрүүлэх, техникийн асуудлыг шийдэхэд нь туслах
  • Windows болон SQL серверийн үйлдлийн систем болон бусад серверийн програм/хэрэглээний програм суулгах, тохируулах
  • Хэрэглэгчийн үйлчилгээний утсанд ирсэн хүсэлтийг тухай бүр хүлээн авч, хүсэлтийг шийдвэрлэн, хэрэглэгчид мэдээлэл өгөх
  • Төвлөрсөн хяналтын хэрэгсэл ашиглан бүх сервер/дата хадгалалт/програм/үйлчилгээний хэвийн байдалд хяналт тавих, бүх асуудлыг шийдвэрлэх (программ/техник хангамж). Асуудлыг дотроо засварлаж чадахгүй бол нийлүүлэгчийн тусламж авах шаардлагатай талаар ахлах удирдлагадаа цаг алдалгүй мэдэгдэж, зохих шийдэл олох.
  • Сүүлийн үеийн шинэ технологи, програм хангамжийн бүтээгдэхүүний талаар мэдлэг мэдээлэлтэй байх.
  • Шинэ технологи, шинээр гарсан бүтээгдэхүүний талаар мэдлэг мэдээлэл авах чиглэлээр янз бүрийн нийлүүлэгч нартай хамтран ажиллаж, удирдлага, үйл ажиллагааны багт мэдээлэл өгөх.
  • Системийн шийдэл боловсруулах чиглэлээр бусад МТ-ийн багуудтай ойр хамтарч ажиллах
  • Рио Тинтогийн Мэдээллийн систем, технологийн сервер, өгөгдөл хадгалалтын багтай хамтран ажиллаж, мэдлэг мэдээллээ хуваалцаж, Рио Тинтогийн нэгэнт боловсруулсан системийг ашиглах, ингэснээр нэг ажлыг дахиж хийхээс зайлсхийх.
  • ОТ ХХК-ийн хэрэгжүүлэх олон төрлийн техник системийн үйл ажиллагааны болон системийн бүтэц/архитектурын талаар мэдлэгтэй байх
  • Бусад шаардлагатай холбогдох ажил үүргийг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи, Компьютерийн шинжлэх ухаан эсвэл тухайн салбартай холбоотой чиглэлээр бакалаврын зэрэгтэй мөн тухайн салбарт 3-с дээш жил ажилласан туршлагатай байх.
  • Микрософтын Өгөгдлийн сангийн Администратор (MCDBA) сургалтанд хамрагдсан. DML, DDL, DCL болон T-SQL дээр мэдлэг, туршлагатай.
  • ITIL болон IT дүрэм, журмын тодорхой мэдлэг, ойлголттой байх.
  • Ажлын талбарт болон бусад орчинд сурч боловсрох, өөрийгөө өсөн хөгжүүлэх чадвартай байх.
  • Төслийг цаг тухайд хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгч байсан туршлагатай байх.
  • Ажлын ачаалал даах болон хүнд нөхцөлд ажиллах чадвартай байх.
  • Хувийн зохион байгуулалт болон харилцааны соёл сайтай байх.
  • Ярианы болон бичгийн ур чадвар сайтай байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.