Өгөгдлийн платформын ахлах мэргэжилтэн
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог.Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн Техникийн болон Нэгдсэн Төлөвлөлт - Технологи, Өгөгдлийн Үйлчилгээний Хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Өгөгдлийн платформын ахлах мэргэжилтэн ажилд авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь “Оюу толгой”-н мэдээллийн урсгал, платформууд ашиглах зориулалтдаа тохирсон, нэгдмэл бөгөөд тасралтгүй үргэлжлэн, “Оюу толгой” ХХК-д үйл ажиллагааны бүх шатанд өгөгдлөөс үр ашиг авах боломжийг бүрдүүлэхэд оршино. Энэхүү албан тушаал нь дундын мэдээллийн платформуудыг хариуцах үүрэгтэй байх ба эдгээр платформууд бизнесийн эрэмбэ, дараалалд нийцсэн эсэхийг магадалж, “Оюу толгой”-н үйл ажиллагааны өгөгдлийн архитектур ба тогтолцоог хариуцна.
Үүрэг даалгавар
- “Оюу толгой”-н үйл ажиллагааны мэдээллийн архитектурын үндсэн хариуцагч байх
- “Оюу толгой”-н үйл ажиллагаанд ашиглагддаг мэдээллийн платформуудыг хариуцах бизнесийн төлөөлөгч, холбоо барих гол хүн байх
- “Оюу толгой”-н өгөгдлийн платформ, сувгуудад шинэ мэдээллийн эх үүсвэрийг нэгтгэх
- “Оюу толгой”-н Мэдээлэл технологийн хэлтэстэй хамтран ажиллаж, “Оюу толгой”-н мэдээллийн платформуудыг ашиглах зорилгодоо нийцсэн, зохих ёсоор удирдан зохицуулсан эсэхийг магадлах
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- Өгөгдлийн менежмент ба нэгтгэлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, өгөгдлийн инженерчлэл эсвэл өгөгдлийн архитектурын чиглэлээр 5-с доошгүй жил ажилласан туршлагатай байх
- Цогц, хурдтай ажлын орчинд ажилласан туршлагатай, эерэг хандлагатай, шинэ сорилт авах хүсэл сонирхолтой байх
- Өгөгдлийн архитектур болон шинэ өгөгдлийн эх үүсвэрийг компанийн мэдээллийн платформ, сувгуудад хэрхэн нэгтгэх тухай өндөр мэдлэгтэй байх
- Уурхайн үйл ажиллагаанд ашиглагддаг үйл явцын хяналт, автоматжуулалтын системийн талаар мэдлэгтэй байх
- Асуудлыг илрүүлэх, дүн шинжилгээ хийх, шийдэл боловсруулах чадвартай байх
- Шаардлагатай тохиолдолд “Оюу толгой”-н уурхайд ажиллах боломжтой байх
- Оролцогч талуудтай хамтран ажиллах өндөр ур чадвартай, Англи, Монгол хэлний аман болон бичгийн харилцаа сайн байх
Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэгт буй холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
- Товч намтар (Англи, Монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.