Өгөгдлийн нэгтгэлийн шинжээч
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог.Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн Техникийн болон Нэгдсэн Төлөвлөлт - Технологи, Өгөгдлийн Үйлчилгээний Хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Өгөгдлийн нэгтгэлийн шинжээч ажилд авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь өгөгдлийг цэгцлэх, нэгтгэх, хувиргах, нормчлох замаар өгөгдлийн дүн шинжилгээ, ашиглалтад дэмжлэг үзүүлэхэд оршино. ТӨҮ-ий багт харьяалагдах бөгөөд энэхүү албан тушаал нь өгөгдлийг нэгтгэж, бизнесийн эрэмбэ дараалалд нийцсэн эсэхийг магадлах үүрэгтэй.
Үүрэг даалгавар
- Өгөгдлийг нэгтгэж, хувиргаж, нормчлох замаар үйл ажиллагааны өгөгдлөөс үнэ цэн гаргах боломжтой болгох
- Өгөгдлийн чанарын хяналтын үйл ажиллагааг гүйцэтгэж, өгөгдлийн аюулгүй байдал, найдвартай байдлыг дэмжих
- Өгөгдлийг хялбар мэдээлэл болгон хувиргах, нэгтгэх сонголтуудыг олж тогтоох, дүн шинжилгээ хийх
Тавигдах шаардлага
- Компьютерын шинжлэх ухаан эсвэл холбогдох талбарт өгөгдлийн инженерчлэл, архитектур, программ хангамжийнинженерчлэлийн мэргэшлийн чиглэлээр бакалавр эсвэл түүнээс дээш боловсролыг магадлан итгэмжлэгдсэн коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан авсан байх
- SQL ашиглалт, түүн дотроо лавлагаа, хадгалагдсан журмуудыг бичих өндөр чадвартай байх, Өгөгдлийн дүн шинжилгээ, ашиглалтад дэмжлэг үзүүлэх
- Өгөгдлийн систем, бүтэц, харилцаа хамаарал, загварчлалын талаар ойлголттой байх
- Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай байх
- ETL (Гаргах, хувиргах, ачаалах) хөгжүүлэлтийн туршлагатай байх, өгөгдлийн чанарын хяналтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, өгөгдлийн аюулгүй байдал, найдвартай байдлыг хангах
- Шаардлагатай тохиолдолд “Оюу толгой”-н уурхайд ажиллах боломжтой байх
- Аман болон бичгийн Англи, Монгол хэлтэй байх
Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэгт буй холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
- Товч намтар (Англи, Монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.