Өгөгдлийн менежментийн мэргэжилтэн
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог.Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн Техникийн болон Нэгдсэн Төлөвлөлт - Технологи, Өгөгдлийн Үйлчилгээний Хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Өгөгдлийн менежментийн мэргэжилтэн ажилд авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь бизнест урт хугацаанд үнэ цэн авчрах зорилгоор “Оюу толгой”-н үйл ажиллагааны болон техникийн өгөгдлийг удирдан зохицуулж, үр дүнтэйгээр ашиглахын тулд үйл явц, практикийг чиглүүлэхэд оршино. Энэхүү албан тушаал нь уурхайн үндсэн үйл ажиллагаатай нягт уялдан ажиллах ТӨҮ-ий багт харьяалагдах тул нийт байгууллагын хэмжээнд өгөгдлийн менежмент, чанарын стандартыг удирдан чиглүүлэх, өгөгдлийн менежмент, засаглалын тогтолцоог хариуцах, зохицуулах үүрэгтэй.
Үүрэг даалгавар
- Нийт “Оюу толгой”-н үйл ажиллагаанд өгөгдлийн засаглалын тогтолцоо, стандартуудыг сонгож, хэрэгжүүлж, мэдээллийн хөрөнгийг сайтар удирдан зохицуулж, нэгтгэж байгаа эсэхийг магадлах
- Өгөгдлийн менежментийн тогтсон хэв маяг, дэг журмыг бий болгож, хэрэгжүүлэн мэдээллийн найдвартай байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх
- Өгөгдлийн засаглалын баримт бичгийг хариуцах (жишээ нь өгөгдлийг хариуцах, хянах үүрэг бүхий этгээд)
- Мэдээллийн чанарын хэмжих үзүүлэлт, арга хэрэгслээр хангах, өгөгдлийн менежментийн асуудал үүссэн үед шийдвэрлэх замаар өгөгдлийг хариуцагч болон ахлах ажилтнуудаддэмжлэг үзүүлэх
- Өгөгдлийн менежментийн асуудлыг шийдвэрлэх, тохирох шийдэл олоход өгөгдөл хариуцагчид дэмжлэг үзүүлж, мэдээллийн чанар, ашиглалтыг сайжруулах
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- Аудит, хяналт, эсвэл чанар баталгаажуулалтын чиглэлээр хамгийн багадаа 5-с дээш жил ажилласан туршлагатай, Баримт бичиг болон өгөгдлийн засаглалын эсвэл чанарын баталгаажуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх
- Цогц, хурдтай ажлын орчинд ажиллаж байсан туршлагатай, эерэг хандлагатай, шинэ сорилт авах хүсэл сонирхолтой байх
- Ялангуяа уул уурхайн салбарын өгөгдлийн засаглалын тогтолцоо, стандартуудын талаар өндөр мэдлэгтэй байх
- Өгөгдлийн чанарт үнэлгээ хийж, өгөгдөл хариуцагчийг хэмжилтийн үзүүлэлт, арга хэрэгслээр хангах дүн шинжилгээний өндөр чадвартай байх
- Өгөгдлийн засаглалын процессыг хэрэгжүүлэх, баримт бичгийг хариуцаж байсан туршлагатай байх, жишээ нь өгөгдөл хариуцах, хянах үүрэг бүхий этгээд байсан г.м.
- Өгөгдлийн менежментийн тогтсон хэв маяг, дэг журмыг хэрэгжүүлэх төслийн удирдлагын болон харилцааны өндөр чадвартай байх,
- Мэргэжлийн өндөр түвшинд ажилладаг, асуудлыг даван туулах чадвартай, зохион байгуулалт сайтай байх,
- Шаардлагатай тохиолдолд “Оюу толгой”-н уурхайд ажиллах боломжтой байх
- Англи хэлний аман болон бичгийн харилцаа сайн байх
Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэгт буй холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
- Товч намтар (Англи, Монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.