Өгөгдлийн менежментийн ажилтан

Нээлтийн огноо: 2024-02-08
Хаалтын огноо: 2024-02-29 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог.Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Техникийн болон Нэгдсэн Төлөвлөлт - Технологи, Өгөгдлийн Үйлчилгээний Хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Өгөгдлийн менежментийн ажилтан ажилд авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь бизнест урт хугацаанд үнэ цэн авчрах зорилгоор “Оюу толгой”-н үйл ажиллагааны болон техникийн өгөгдлийг удирдан зохицуулах, үр дүнтэйгээр ашиглахын тулд үйл явц, практикийг чиглүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Энэхүү албан тушаал нь уурхайн үндсэн үйл ажиллагаатай нягт уялдан ажиллах ТӨҮ-ий багт харьяалагдах тул нийт байгууллагын хэмжээнд өгөгдлийн менежмент, чанарын стандартыг удирдан чиглүүлэх, өгөгдлийн менежмент, засаглалын тогтолцоог хариуцах, зохицуулахад оролцон ажиллана.

Үүрэг даалгавар

  • Байгууллагын хэмжээний үйл ажиллагааны болон техникийн өгөгдлийг удирдан зохицуулах, үр дүнтэйгээр ашиглахын тулд хэрэгжүүлж буй өгөгдлийн менежментийн үйл ажиллагаануудад дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Өгөгдлийн засаглалын хүрээнд хэрэгжүүлж буй шинэ санаачилгуудын хэрэгжилт болон өгөгдлийн менежменттэй холбоотойгоор хэрэгжүүлж буй төслүүдэд холбогдох баримт материалуудыг бэлтгэх, боловсруулах
  • Байгууллагын хэмжээнд өгөгдлийн чанарын стандартыг бий болгох, хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд багууд хоорондын уялдаа хамаарлыг ханган дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Байгууллагын зорилго, зорилтуудтай нийцүүлэн өгөгдлийн засаглалын тогтолцоог бэхжүүлэхэд тэргүүлэх үүрэгтэйгээр оролцох
  • Өгөгдлийн засаглалын зорилтуудтай нэгдмэл сонирхолтойгоор ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулах, уялдуулах ажлын хүрээнд үйл ажиллагааны багууд болон оролцогч талуудын харилцаа холбоо болон хамтын ажиллагааг сайжруулах
  • Өгөгдлийн менежментийг хэрэгжүүлэх бүхий л явцад түүний үр нөлөө, үр ашгийг сайжруулах шинэ боломжуудыг байнга эрэлхийлэн ажиллах
  • Өгөгдлийн засаглалын зарчмууд болон сайн туршлагын талаарх ойлголт мэдлэгийг байгууллагын хэмжээнд нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр боловсруулах, хөтлөн явуулах
  • Үйл ажиллагааны багууд өөрсдийн үйл ажиллагааны явцад тулгарч буй асуудлуудаа илрүүлэх, түүнийг засаж сайжруулахад өгөгдлийн менежментийн бодлого, үйл ажиллагаануудыг мөрдөн ажиллаж байгаа эсэхийг шалган баталгаажуулах
  • Холбогдох заавар, журмуудын хэрэгжилтийг хангахад чиглэгдэн боловсруулагдсан өгөгдлийн менежмент болон засаглалд тулгарч болох боломжит эрсдэлүүдийг илрүүлэх, түүнийг арилгахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Бизнесийн удирдлага, Өгөгдлийн шинжлэх ухаан эсвэл Өгөгдлийн удирдлагын чиглэлээр суралцсан байх
  • Өгөгдлийн засаглал, чанар баталгаажуулалт, өгөгдлийн шинжилгээний чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх.
  • Уул уурхайн тоон мэдээллийн талаар тодорхой ойлголттой, энэ чиглэлд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Өгөгдлийг сайтар удирдан зохицуулж, бизнест урт хугацаанд үнэ цэн авчрах зорилгоор үр дүнтэйгээр хөшүүрэг болгон ашиглахын тулд компанийн үйл ажиллагааны хэмжээнд мэдээллийн засаглалын тогтолцоо, стандартыг сонгож, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чадвартай байх.
  • Өгөгдлийн менежментийн тогтсон хэв маяг, дэг журмыг бий болгох, удирдан хэрэгжүүлэх, мэдээллийн засаглалын баримт бичгийг бий болгох, хөтлөх чадвартай байх.
  • Өгөгдөл хариуцагч болон удирдах ажилтныг мэдээллийн чанарын хэмжилтийн үзүүлэлт, арга хэрэгслээр хангах, өгөгдөл хариуцагчдад өгөгдлийн менежментийн асуудлыг шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх чадвартай байх.
  • Багаар ажиллах, өөр өөр оролцогч талуудтай үр дүнтэй харилцаж, хамтран ажиллах ур чадвартай байх
  • Өгөгдлийн засаглалын баримт бичгийг хөтлөн явуулах, баримт бичигтэй ажиллах өндөр ур чадвартай байх.
  • Оролцогч талуудтай уулзалт зохион байгуулах, зорилтуудыг эрэмбэлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, тайлан боловсруулах чадвартай байх.
  • Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай байх
  • Шаардлагатай тохиолдолд “Оюу толгой”-н уурхайд ажиллах боломжтой байх
  • Аман болон бичгийн Англи, Монгол хэлтэй байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэгт буй холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
    • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.