Өгөгдлийн инженер

Нээлтийн огноо: 2024-05-07
Хаалтын огноо: 2024-05-21 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Оюу толгойн Техникийн болон Нэгдсэн Төлөвлөлтийн - Технологи, өгөгдлийн үйлчилгээний хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтай ажиллах нэг (1) Өгөгдлийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол үүрэг нь бизнесийн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд машин сургалтын загвар, системийг зохион бүтээх, хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэхэд оршино. Ажил горилогч нь машин сургалтын алгоритм, өгөгдлийн инженерчлэл, DevOps чиглэлээр мэргэшсэн, суурь мэдлэгтэй байх хэрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Өргөтгөх боломжтой, үр ашигтай машин сургалтын загвар, алгоритмыг зохион бүтээх, хөгжүүлэхэд туслах.
  • Өгөгдлийн урьдчилсан боловсруулалт, хүчин зүйлсийн инженерчлэл, загварчлалын сургалт, үнэлгээ зэрэг иж бүрэн процессыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна.
  • Бодит орчинд загваруудыг байршуулж, ажиллуулахын тулд Мэдээллийн Технологийн багтай нягт хамтран ажиллаж, найдвартай, өргөтгөх боломжтой, гүйцэтгэлийг хангана.
  • Бизнесийн шаардлагуудыг ойлгох, өгөгдөлд суурилсан шийдлүүдийг хэрэгжүүлэхийн тулд бусад багуудтай хамтран ажиллана.
  • Рио Тинтогийн Зэсийн Группийн Техникийн болон Мэдээллийг Технологийн багуудтай ахисан түвшний аналитик төслүүд дээр хамтран ажиллаж, шинэлэг шийдлүүдийн боловсруулахад дэмжин ажиллана.
  • Бизнесийн хэрэглэгчдэд зориулсан мэдээллийг дүрслэн харуулах интерфейсийг хөгжүүлэх.
  • Боловсруулсан аналитик бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, тасралтгүй ажиллуулахад дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгуулах, мэдлэгээ бусдадаа хуваалцах.
  • Шаардлагатай тохиолдолд Оюу толгойн уурхайд очиж ажиллах боломжтой байх.

Тавигдах шаардлага

  • Компьютерын ухаан, инженерчлэл, математик, статистик эсвэл холбогдох чиглэлээр суралцаж бакалаврын зэрэг хамгаалсан байх.
  • Програмчлалын болон скриптийн хэлнүүд (жишээ нь Python, R, SQL) дээр ажиллах өндөр ур чадвартай байх (ахисан түвшинд query бичих, өгөгдөл хувиргах, цэвэрлэх гэх мэт).
  • Машин сургалтын сангууд болон фреймворкуудын (жишээ нь Scikit-Learn, TensorFlow, PyTorch) талаар мэдлэгтэй байх.
  • Шийдлийн архитектур дизайны тухай ойлголттой байх.
  • Магадлал, регресс, таамаглал шалгах зэрэг статистикийн ойлголтуудын талаар мэдлэгтэй байх.
  • AWS, Azure зэрэг үүлэн тооцооллын шийдлүүдийг ашиглаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Өгөгдлийн засаглалын тухай үндсэн ойлголттой байх.
  • Асуудлыг оношлох, логикоор шийдвэрлэхэд шаардлагатай аналитик болон асуудал шийдвэрлэх чадвартай байх.
  • Санаачилгатай, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай байх.
  • Харилцааны ур чадвартай байх.
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх (аман болон бичгийн).

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.