Цахилгаан засварын ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2022-07-28
Хаалтын огноо: 2022-08-05 17:30
Хэлтэс: Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхай- Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгаан засварын ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цахилгааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх, цахилгааны угсралт суурилуулалт хариуцсан ахлах мэргэжилтний ажил үүргийг орлон гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Ээлжийн ажилчдад өдөр тутмын ажлыг хуваарилах
  • Ээлжийн ажилчид стандартын дагуу аюулгүй ажиллаж байгаа эсэхийг хянах
  • Цахилгаан тоног төхөөрөмж засвар үйлчилгээг холбогдох дүрэм, журмын дагуу гүйцэтгэх
  • Уурхайн болон газрын гүний тоног төхөөрөмжүүдэд дараах, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй, цахилгааны ажлуудыг хийж гүйцэтгэх. Үүнд:
  • Кабель, асаагуур болон зөөврийн дэд станц засвар үйлчилгээ
  • Цахилгааны бүрэлдэхүүн хэсгүүдийг засварлах, бүрэн бүтэн байдлыг хангах
  • Хэлхээг шалгах багаж хэрэгслийг аюулгүйгээр ашиглах
  • Цахилгааны код, стандартуудыг мэддэг байх
  • Эскиз зураг, схем тэмдэглэгээг сайн мэддэг байх
  • Хувийн хамгаалах хэрэгсэл хэрэглэх, бүрэн бүтэн байдлыг хангах
  • Туслах нөөцийг ашиглахын тулд багийн чухал ажлыг хийж гүйцэтгэхэд хамгийн үр дүнтэй, үр ашигтай хэрэглээг харгалзан үзэж боломжит нөөцийг ашиглах
  • Стандарт ажлын журмын дагуу хийж гүйцэтгэсэн бүх ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд шууд арга хэмжээ авах
  • Ахлах ажилтнуудын хувьд ажлын үндсэн үүрэг нь өдөр тутмын ажлын гүйцэтгэлээс эхлээд долоо хоногийн ажлын гүйцэтгэл хүртэлх бүх ажлыг зохион байгуулах
  • Бүх шинэ тоног төхөөрөмжийн суурилуулах ажлын үзлэг шалгалтын явцад оролцох
  • Бүх угсралт суурилуулалтыг С2 стандартын дагуу хийгдэж байгааг шалгах
  • Тусгаарлалтын С1 стандартыг бүх ажилчид дагаж мөрдөж ажиллаж байгааг хянах
  • Эвдрэл гэмтлийн тайлан бэлтгэх
  • Хуваарийн дагуу ажиллах
  • Гэнэтийн зогсолтуудыг удирдан зохицуулах
  • Багийн гишүүдийн ажлын гүйцэтгэлийн санал зөвлөмж өгөх
  • Хуваарьт ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай материал ба нөөц эд ангийг зохицуулах
  • Рио Тинтогийн Бизнес Шийдэл (RTBS) ашиглан багаа удирдаж, мэдэгдэл (notification) үүсгэх, ажлын захиалгыг хаах
  • Ажлын менежментийн үйл ажиллагаа нь SAP ажлын захиалга/ажлын зааврыг дагаж мөрдөж байгаа эсэхийг хянах, хэрэгжүүлэх
  • Долоо хоног, урт, дунд хугацааны цахилгааны төлөвлөлтөд оролцох.Үүнд хамрах хүрээг тодорхойлох, гүйцэтгэх, бусад хэлтэс нэгжтэй харилцах зэрэг орно.

Тавигдах шаардлага

  • Цахилгааны мэргэжлээр их дээд сургууль, коллеж төгссөн, эсвэл мэргэжлийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, зохих мэдлэг чадварыг эзэмшсэн байх (мэргэжлийн диплом, үнэмлэх, инженерийн III түвшний гэрчилгээ)
  • 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Цахилгааны мэргэжлийн үнэмлэх
  • Монгол улсын жолооны B ангиллын үнэмлэхтэй байх
  • Microsoft Office, САП систем ашиглах чадвартай байх
  • Англи хэлний анхан шатны бичгийн болон ярианы ур чадвартай байх
  • Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, явцыг хянах, тухайн ажлыг гүйцэтгэхэд саад болж буй асуудлуудад оновчтой зөвлөгөө өгч шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд дээд удирдлагадаа мэдэгдэх
  • Гүний уурхайд ажилласан бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.