Үйл ажиллагаа болон төслийн системүүдийн ахлах мэргэжилтэн
“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК, Гүний уурхайн технологийн хэлтэст Улаанбаатар хот болон уурхайн талбарт 50/50 хувиар ажиллах нэг ( 1) Үйл ажиллагаа болон төслийн системүүдийн ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү албан тушаал нь Үйл ажиллагааны болон Төслийн системийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явцад зохих процесс, стандартууд мөрдөгдөж байгаа эсэхэд хяналт тавих, багийн гишүүдийг удирдлагаар хангах, зохицуулах, хөгжүүлэхэд оршино. Энэхүү албан тушаалтан нь төрөл бүрийн төслүүд хариуцан ажиллах олон талт ур чадвар бүхий багийг удирдахын зэрэгцээ Гүний уурхайн Олборлолтын багийг төлөөлөн технологийн болон системийн үйл ажиллагаа, дэмжлэг үзүүлэх ажлыг хариуцна. Ажил горилогч нь инженерийн чиглэлээр холбогдох мэргэшлийн өндөр мэдлэгтэй, төслийн менежментийн арга зүй, хэрэгсэл, нөөцийн менежментийн практик туршлага, өөрчлөлтийн менежментийн арга техникийг гарамгай ашиглах чадвартай байх шаардлагатай. Мөн Хүний нөөцийн чиглэлийн (ажилд сонгон шалгаруулах, гүйцэтгэлийн менежмент гэх мэт) үүрэг хариуцлага бүхий удирдах албан тушаалын ажил юм. Ажил горилогч нь байгууллагын үйл ажиллагаанд томоохон нөлөөлөл үзүүлэхүйц, олон чиг үүргийн багууд хоорондоо харилцан гүйцэтгэх, дунд болон түүнээс дээд түвшний нарийн төвөгтэй төслүүд удирдан ажиллана.
Үүрэг даалгавар:
- Гүний уурхайн технологийн багийн үйл ажиллагаа болон төслийн систем хөтөлбөрийн удирдлага хэрэгжилтийг бүрэн хариуцах
- Гүний уурхайн технологийн багийн төлөвлөгөө боловсруулахад оролцон, хөтөлбөрийн түвшний зорилго зорилтыг уялдааг ханган удирдан ажиллах
- Багийн бусад удирдагчидтай хамтран Гүний уурхайн технологийн хөтөлбөрийн зорилгыг нэгдсэн удирдлагаар хэрэгжүүлэх
- Төслийн төлөвлөгөө, багуудын төлөвлөгөөт ажлуудыг нэгтгэн, өдөр тутмын ажлын ачааллыг хянаж удирдан, хэрэгцээтэй нөөцийг тодорхойлж, чанарын хяналтыг явуулж, шаардлагатай үед үйл ажиллагаа, чанар, хуваарь төлөвлөөгөөний асуудлыг цаг тухайд нь дээд удирдлагад мэдэгдэн шийдвэрлүүлэх
- Төслүүдийн гол зорилтуудыг хянаж, төслийн захиалагч болон эцсийн хэрэглэгчдийн саналыг тусган төслийн төлөвлөгөө, нөөцийг уялдуулан удирдах
- Ажлын цар хүрээ, төсөв, эрсдэл, болон нөөцөд гарч буй өөрчлөлтүүдийг оролцогч талуудад мэдэгдэх харилцааг зохицуулах
- Хөтөлбөрийн зорилтод хүрэхэд төсөл болон төслийн бүтэц бүрэлдэхүүний харилцан хамаарлыг удирдах
- Төслийн багууд PMO тодорхойлсон стандарт процесс шаардлагын дагуу хэрэгжиж буйд хяналт тавих, хэрэгжилтийг танилцуулсан хуваарьт тайлан бэлтгэх
- Төслийн багийн гишүүдийг хөгжүүлэх, дасгалжуулах, удирдлах ажлыг хариуцан, гүйцэтгэлд хяналт удирдлагыг хэрэгжүүлж ажиллах
- Мэдээллийн технологи, Инженер, Мэдээллийн удирдлагын инженер, Бизнесийн удирдлага болон бусад холбогдох зэрэгтэй байх
- Мэдээллийн технологийн салбарт 7-10 жил ажилласан туршлагатай байх, үүнээс 4-өөс дээш жилд нь технологийн төсөл удирдан ажилласан туршлагатай
- Рио Тинто компаний ажлын арга барил, стандартын дагуу ажилласан мэдлэг туршлагатай
- Инженерчлэлийн болон техникийн өндөр ур чадвартай, түүнийгээ ажилын байран дээр нэвтрүүлж байсан туршлагатай
- PMP Төслийн удирдлагын мэргэшсэн зэрэг, Аgile төслийн удирдлагын зэрэгтэй байх бол давуу тал болно эсвэл хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу суралцсан мэдлэг туршлагатай байх
- Цагийн зохион байгуулалт, зохион байгуулах, төслийн оролцогч талуудын удирдлага хариуцан ажилласан туршлагатай
- Гүйцэтгэлийн хяналтын талаар мэдлэгтэй•
- Хурд шаардсан, ачаалалтай орчинд ажилласан туршлагатай
- Төвөгтэй асуудал дээр ажиллах болон зөрчлийг шийдвэрлэх замаар үр бүтээлтэй ажиллах ур чадвартай байх
- Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны чадвар мэргэжлийн түвшинд байх,
- Шаардлагатай тохиолдолд уурхай дээр ажиллах боломжтой байх
- Асуудал бүтээлчээр шийдвэрлэх чадвартай
Тавигдах шаардлага

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)