Үйл ажиллагааны төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2024-04-09
Хаалтын огноо: 2024-04-23 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Техник болон Нэгдсэн төлөвлөлт– Уурхайн техник үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 7/7/5/2 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Үйл ажиллагааны төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь бизнесийн зорьсон зорилгод хүрэх, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн үйл ажиллагааны хэрэгжилт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу төлөвлөх, удирдан чиглүүлэх, зохицуулах, үнэлэх хянахад оршино..

Үүрэг даалгавар

  • Уурхайн техникийн үйлчилгээ төдийгүй Ил уурхай зэрэг бусад салбар чиглэлийн нийт ажилтны дунд харагдахуйц, мэдрэгдэхүйц байдлаар аюулгүй ажиллагааг манлайлж ажиллах
  • Багийн бүх гишүүдийн аюулгүй ажиллагааг хангаж, эрсдэлийг тодорхойлох, бууруулах, удирдан зохицуулах
  • Өдөр тутам болон 2 долоо хоног, сархүртэлх ил уурхайн төлөвлөлт, зураг төслийн бүх ажлыг удирдах, хянах
  • Үйлдвэрлэлийн зорилтод хүрэх, төлөвлөгөөний биелэлтийг хянан удирдах үүднээс уурхайн үйл ажиллагааг дэмжин туслах
  • Богино хугацааны төлөвлөгөөг оновчлох зорилгоор Уурхайн нэдсэн төлөвлөлт болон дунд хугацааны төлөвлөгөөний багтай шаардлагын дагуу хамтран ажиллах
  • Баг хамт олон, хувь хүний ажил үүргийн зорилт, ажлын гүйцэтгэлийн үнэлгээг үр дүнтэй ойлгуулан суулгаж багийн гишүүдийг удирдан зохицуулах, манлайлах, хөгжүүлэх.
  • Үр ашигтай харилцаатай байх, ажлын уялдаа холбоог хангах үүднээс Ил уурхай, Гүний уурхай, Баяжуулах үйлдвэр, Маркетинг, Логистик, Санхүү/бизнесийн шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн, гол оролцогч талуудтай үр дүнтэй албан/ажлын харилцаа тогтоох.
  • Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ хийх, зөвлөмж өгөх, зааварчлах, сургах зэргээр хариуцлагатай манлайллыг бий болгох, хэрэгжүүлэх
  • Холбогдох шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд нь баг хамт олноо дэмжин тусалж, тасралтгүй сайжруулах соёлыг төлөвшүүлэх

Тавигдах шаардлага

  • Уурхайн инженер эсвэл ижил төстэй мэргэшлийн чиглэлээр боловсрол эзэмшсэн байх
  • Уул уурхай, төлөвлөлтийн чиглэлээр 10-с дээш жилийн ажлын туршлагатай байх
  • Уул уурхайн төлөвлөтийн программ хангамж ашигласан туршлагатай – MS3D, Vulcan
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай
  • MS оффисийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Аюулгүй ажилагааны соёл хэвшсэн
  • Хурдан өөрчлөгдөх орчинд ажиллах туршлагатай мөн эерэг хандлага, бэрхшээлийг даван туулахад бэлэн байх

Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвартай логик сэтгэлгээтэй

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.