Үйл ажиллагааны төлөвлөгөө
Компани төслийн нийгмийн нөлөөллийг бууруулж, эрсдлийг хянахын тулд 2012 онд боловсруулсан байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний салшгүй нэг хэсэг болох зургаан Үйл ажиллагааны төлөвлөөгөөг хэрэгжүүлдэг.
Эдгээр үйл ажиллагааны төлөвлөгөөнүүд нь төслийн нийгмийн нөлөөллийг хэрхэн хянах, бууруулах механизмыг тодорхой зааж өгөхөөс гадна уурхайн үйл ажиллагааны туршид нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг хэрхэн нэмэгдүүлэхийг тусгаж өгсөн байдаг. Мөн түүнчлэн төслийн бүхий л үе шатанд орон нутгийн иргэдийн оролцоог аливаа шийдвэр гаргах үйл явцад хэрхэн хангах тухай төлөвлөгөөг багтаасан.