Үйл ажиллагааны сургагч

Нээлтийн огноо: 2021-07-07
Хаалтын огноо: 2021-07-19 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Баяжуулах үйлдвэрийн Үйл ажиллагааны сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн үйл ажиллагааны сургалтыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино. Үйл ажиллагааны сургагч нь Үйл ажиллагааны сургалтын ахлах ажилтанд ажлаа тайлагнах бөгөөд Баяжуулах үйлдвэрийн ажилчдын мэдлэг ур чадвар, мэргэшил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Үйл ажиллагааны багийн ажилчдын чадамжийг үнэлж, сургаж дадлагажуулан өдөр болон шөнийн ээлжинд хамтран ажиллана. Энэхүү ажлын байр нь үйл ажиллагааны ажилчдын ажлын байран дахь сургалтыг явуулах чухал үүрэг гүйцэтгэнэ. Үйл ажиллагааны сургагч нь Баяжуулах үйлдвэрийн операторуудын ажлын гүйцэтгэл, хөрвөх чадварыг сайжруулахад оролцох бөгөөд операторуудын ур чадварыг сургалтаар дамжуулан анхан шатнаас ахисан түвшинд хүртэлх чадамжтай оператор бэлтгэх үйл явцад шууд нөлөөлж ажиллана.

Үүрэг даалгавар

Эрүүд мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчин

  • Баяжуулах үйлдвэрийн сургалтын баг үйл ажиллагааны ажилчдын аюулгүй ажиллагааг манлайлж, аюулгүй ажиллагааны зөв дадал зуршил, зан төлвийг ажлын байранд үйлдлээрээ үзүүлж үлгэр жишээ болно.
  • Аюулгүй ажиллах соёлыг сургалтаар дамжуулан дэлгэрүүлэх, ажлын байранд мөрдөж буй аюулгүй ажиллагааны дүрэм журмын хэрэгжилтийг шалгаж түүний ЭМААБО стандартыг баталгаажуулна.
  • Эрсдэлийг тодорхойлж түүнийг арилгах, ажилчдын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ.

Үйл ажиллагаа

  • Сургалтын болон үнэлгээний материал боловсруулах, сургалтын хөтөлбөрийг сайжруулахад дэмжиж ажиллана. (оператор мэргэшүүлэх хөтөлбөр)
  • Сургалтын хуваарь, үйл явцыг зохион байгуулна.
  • Сургалтыг мэргэжлийн түвшинд хүргэн явуулна.
  • Сургалтын аудит болон үнэлгээнд оролцоно.
  • Нэн тэргүүнд шаардлагатай байгаа сургалтуудын хэрэгцээг тодорхойлж хуваарийг гаргана.
  • Үйл ажиллагааны багт шаардагдах сургалтын хэрэгцээ, сургалтын хэрэгжилтийн тайлан мэдээгээр хангана.
  • Ажлын байран дахь сургалтыг үйл ажиллагаа болон сургалтын багуудтай хамтран явуулснаар зардал хэмнэж бүтээмжийг аюул осолгүй нэмэгдүүлж ажиллана.
  • Сургалтын үйл явцад хариуцлагатай, тууштай байж сургалтын агуулгыг бүрэн дүүрэн хүргэнэ.
  • Сургалтын удирдлагын системд ажилчдын сургалтын бүртгэлийг хөтөлнө.
  • Сургалтын тоног төхөөрөмж, нөөцийг аюулгүй бүрэн бүтэн байдлыг хангана.
  • Үйл ажиллагааны, Техникийн, Засвар үйлчилгээний баг болон Гэрээт байгууллагуудтай эерэг харилцаа холбоотой хамтран ажиллана.
  • Баяжуулах үйлдвэрийн ЭМААБО холбоотой тусгай сургалтыг боловсруулах, хэрэгжүүлэх түүний үнэлгээний аргуудыг өргөжүүлж зааварчлан явуулна.
  • Сургалтыг холбогдох хууль, дүрэм журам болон стандартад нийцүүлэхийн тулд гаднын болон дотоодын аюулгүй ажиллагааны хороодууд, хамаарах нэгж, хэлтсүүдтэй хамтран ажиллана.
  • Бүх дүрэм журмыг үйл ажиллагаатай зохицуулан ажиллахын тулд ажлын уялдаа холбоог үр дүнтэй зохион байгуулна"

Тавигдах шаардлага

  • Баяжуулалтын технологич, Металлургич, Химийн технологич мэргэжлийн бакалавраас доошгүй зэрэгтэй байх
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Үйлдвэрлэлийн нөхцөлд сургалт явуулах туршлагатай байх.
  • Сургалт үнэлгээний гэрчилгээ (TAE40110) эсвэл үүнтэй дүйх гэрчилгээтэй бол давуу тал болно.
  • Монгол, Англи хэл дээр аман болон бичгэн харилцааны чадвартай байх
  • Microsoft хэрэглээний программууд дээр сайн ажилладаг байх;

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.