Үйл ажиллагааны супервайзор

Нээлтийн огноо: 2022-09-26
Хаалтын огноо: 2022-10-07 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Үйл ажиллагааны супервайзор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн үйл ажиллагааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллах, ОТ-н “ногоон” зан үйлийг эрхэмлэн хэрэгжүүлж, үйлдлээрээ үлгэрлэх,
  • Хамтран ажиллаж буй хүн бүртэй ажлын таатай харилцааг бүрдүүлэх,
  • Ахлах мэргэжилтнийхээ багт үр дүнтэй ажиллаж, идэвх зүтгэлтэй гишүүн байх,
  • Ээлж солилцох үед хамтрагч нартайгаа ажил үүргээ үр дүнтэй, бүрэн хүлээлцэхэд анхаарч, хяналт тавин бүрэн оролцох,
  • Ээлжийн хуваарийг сайтар ойлгож, өөрийн эрх мэдлийн хүрээнд тухайн ээлжийн хийх ажлыг эрэмбэлэн тохируулах,
  • Ээлжийн ажлаа аюулгүй гүйцэтгэхэд бэлтгэн ажил эхлэхийн өмнөх хурлыг үр дүнтэй, чанартай хийх,
  • Ажилтан бүрд тэднээс хүлээгдэж буй ажлын гүйцэтгэлийг тодорхой хэлж, ажил үүргийг зохистой хуваарилах, ингэхдээ тэд тухайн ажлыг гүйцэтгэхэд бэлтгэгдсэн эсэхийг нягтлах (сургалтын хэрэгцээ гарвал өөрийн ахлах мэргэжилтэнтэй зөвлөлдөх),
  • Ажлын ээлжийн турш багийн гишүүд дүрэм журмыг мөрдөн, ажлаа чанартай гүйцэтгэж байгаа эсэхийг хянах,
  • Багийн гишүүдээ аюулгүй, бүтээмжтэй ажиллахыг дэмжиж үр дүнтэй санал зөвлөмж тогтмол өгч байх, мөн тэднээс санал зөвлөмж асуух,
  • Аюулгүй ажиллагааны ярилцлага, ажлын талбар дээрх ноцтой эрсдэлийн магадалгааг гүйцэд, зөв, үр дүнтэй хийн, ажлын өмнөх эрсдэлийн үнэлгээг хянаж, аюулгүй ажиллагааг сайжруулах,
  • Багийн гишүүдийн хөгжилд анхааран дэмжих, тэдний авьяас, ур чадварын үнэлгээг ахлах мэргэжилтний хамт хийх,
  • Асуудлыг Яв, Хар, Үз, Сонс зарчмын дагуу судлан ойлгож, багийн гишүүдийг оролцуулан үр дүнтэй шийдвэрлэх,
  • Ажилтан бүр ажлын ээлж бүрийг суралцах, хөгжих боломж гэсэн хүсэл тэмүүлэлтэй ажиллахад манлайлах,
  • Багийн гишүүд асуудалд ялгаатай байр суурьтай байх, эсвэл ажлын явцад асуудал тулгарах гэх мэт нөхцөлүүдэд тодорхой, ойлгомжтой шийдвэр гаргах,
  • Багийн гишүүдийн гүйцэтгэл, зан үйл болон чухал үйл явдлын талаар тэмдэглэл хөтөлж, аливаа осол, зөрчлийг цаг тухайд нь мэдээлэх,
  • Тодорхойгүй нөхцөл байдал үүссэн үед ахлах мэргэжилтэндээ нэн даруй хандаж, тусламж хүсэн зөвлөлдөх,
  • Багт шинээр ирж ажиллах боломжтой ажилтнуудын талаарх саналаа ахлах мэргэжилтэндээ өгөх,
  • Ахлах мэргэжилтний тодорхойлсон ажил үүргийн хүрээнд багийн гишүүдэд ажил үүрэг хуваарилах, тэдний ажлыг хянаж, урамшуулах,
  • Ажлын гүйцэтгэлтэй холбоотой шийдвэрлэх боломжгүй асуудлыг ахлах мэргэжилтэндээ хугацаа алдалгүй мэдэгдэх.
  • Ажлын талбар дээр далангийн барилгын үйл ажиллагаа чанар стандарт,зураг төсөл, дизайны дагуу явж байгаа эсэх дээр өдөр тутмын хяналт тавьж ажиллах.
  • Далангийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа АСЖ-ын хугацаа сунгалт, сайжруулалт, бичиг баримтын баталгаажуулалт дээр хариуцаж ажиллах
  • Далангийн дозерууд дээр суурилуулсан CAT minestar GPS системийн өдөр тутмын ашиглалтыг хянаж, үйл ажиллагаанд тогтмол ашиглах дээр анхаарал хандуулж ажиллах
  • Далангийн дозерууд дээр суурилуулсан алсын зайн удирдлагын системийн ашиглалтыг сайн байлгах дээр ахлах ажилтан болон операторуудад дэмжлэг үзүүлж ажиллах.
  • Далангийн үйл ажиллагаатай холбоотой холбогдох бүхий л тоон үзүүлэлт харуулсан мэдээллийн (report) үнэн зөв болон ашиглалт сайжруулалтыг хариуцаж ажиллах
  • Ажлын талбар дээрх аюулгүй ажиллагааны сайжруулалтын санал санаачилгыг тогтмол эрэлхийлж ажиллах. Баг хамт олны санал санаачилгыг хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага

  • Инженерийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Уул уурхайн инженер, Уул уурхайн зэрэг, эсвэл холбогдох мэргэшилийн чиглэлтэй байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчныг нэн тэргүүнд тавьж, тэг осол зөрчлийн төлөө ажилладаг, бүх хүнийг аюулгүй, эрүүл ажлын байраар хангахыг онцолсон соёлд гар бие оролцож, түгээн дэлгэрүүлэх
  • Багаар ажиллах, харилцааны ур чадваруудыг эзэмшсэн байх
  • Байгууллагын бодлого, журмыг уншиж, ойлгож, дэмжин ажиллах чадвартай байх
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.