Үйл ажиллагааны интеграци, гүйцэтгэлийн багт ажлын байрууд

Нээлтийн огноо: 2023-11-13
Хаалтын огноо: 2023-11-27 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойнҮйл ажиллагааны хэлтэс нь Бизнесийн бэлэн байдал болон Нэгдсэн үйл ажиллагааны хэлтсүүдийг нэгтгэж, “Үйл ажиллагааны интеграци, гүйцэтгэл” хэмээх шинэ баг бүрдүүлж байна. Технологийн давуу талыг ашиглаж, тасралтгүй сурч сайжрах замаар нэгдсэн, шинийг санаачлагч, шалмаг байж тогтвортойгоор баялаг, үнэ цэн бүтээх ОТ-н стратегийг бүрэн дэмжихэд энэхүү баг ажиллана. Түүнчлэн бизнесийн бэлэн байдал, Нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрүүд төдийгүй ОТ-н ирээдүйн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангахад зориулсан төсөл, хөтөлбөрүүдийг хэлбэршүүлж, чиглүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ.

Бид богино хугацаанд хэд хэдэн ажлын байрны орон тоонд чадвартай баг, хамт олон бүрдүүлэхийг зорьж байна. Эдгээр ажлын байрууд цөм Бизнес шилжилт, сайжруулалтын хэсэгт хамаарах бөгөөд Улаанбаатар хотод байрлан 5 хоног ажиллаж, 2 өдөр амрах хуваарьтай ажиллана. Түүнчлэн ажлын шаардлагаар хааяа Оюу толгойн уурхайн талбай руу очиж ажиллах болно.

Ажлын байрны орон тоо:

  • Сайжруулалтын төслүүдийн ерөнхий зөвлөх – Оюу толгойн үнэ цэний хэлхээний интеграци, бэлэн байдал, үр дүнтэй байхад чиглэсэн чухал төслүүдийг тодорхойлох, хэлбэршүүлэх, төлөвлөх, удирдахад манлайлал, мэргэжлийн ур чадвар, мэдлэгээр ханган ажиллана. Төслүүд үнэ цэний хэлхээнд үзүүлэх үр нөлөөтэй жинтэй байх төдийгүй нарийн ярвигтай, комплекс байх болно.
  • Үнэ цэний хэлхээний техникийн гүйцэтгэлийн ахлагч – Нийт тогтолцооны үнэ цэнийг оновчлох, сайжруулах арга байдлаар бизнест үйл ажиллагаагаа төлөвлөн, хянаж удирдахад ашиглагдах хэрэглүүрүүдийг дэвшилтэт дижитал болон үйлдвэрлэлийн технологиудад тулгуурлан бий болгох “Үнэ цэний хэлхээний шийдвэр гаргалтыг дэмжих, сайжруулах хөтөлбөр”-ыг харгалзаж, жолоодон чиглүүлнэ. Энэхүү хөтөлбөр олборлолтоос худалдаа хүртэл тогтолцооны хэлхээг хамарна.
    Уул уурхай, металлургийн процессыг техникийн агуулгыг сайтар ойлгосон уул уурхайн эсвэл боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжилтнийг тохирох горилогч гэж үзэж байна. Арилжааны (борлуулалт, маркетинг) чиглэлээр ойлголт, туршлагатай бол давуу тал болно.
    Горилогч орчин үеийн дижитал, дата шинжилгээний технологийн талаар ойлголт, туршлагатай бол жинтэй давуу тал гэж тооцогдоно.
  • Үнэ цэний хэлхээний загварчлалын ахлах инженер – Бизнест үнэ цэний хэлхээгээ төлөвлөн, оновчлон сайжруулахад ашиглагдах тухайн зорилго, шаардлагад нийцсэн шийдвэр гаргалт, симулиацийн загвар, моделийг тодорхойлон бий болгоно. Түүнчлэн гол, чухал загвар, моделиудыг хөгжүүлэн боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлэхэд олон улсын мэргэжилтэн, зөвлөх, судалгаа хөгжүүлэлтийн багуудтай ойр хамтран ажиллах болно.
  • Дижитал хөтөлбөрийн мэргэжилтэн – Шинээр санал болгосон, шинээр нэвтрүүлэх дижитал төсөл санаачилгууд зөв асуудлыг шийдэхэд чиглэсэн, сайтар цэгнэгдсэн, түргэн, үр дүнтэй гүйцэтгэгдэж байгаа эсэхэд хяналт тавин ажиллана.
  • Технологи чиглүүлэлтийн мэргэжилтэн – ОТ-н технологийн замын зураглал, засаглалын тогтолцоог харгалзан, жолоодон чиглүүлнэ. Технологийн ажил хөтөлбөрүүд ОТ-н стратегийг дэмжихэд баттай чиглэсэн байлгахад идэвх санаачилгатай ажиллана. Оюу толгойн үйл ажиллагааны баг, хэлтсүүд, түүнчлэн судалгаа хөгжүүлэлтийн багуудтай нягт хамтран ажиллана.
  • Тогтолцоо загварчлалын мэргэжилтэн – Систем, тогтолцооны дизайн, загварчлал ялангуяа бизнес процессын дизайн, загварчлал, зураглал, баримтжуулалт, стандартчиллын мэргэжлийн ур чадвар, мэдлэгт тулгуурлан бизнес шилжилт, сайжруулалт, бэлэн байдлын төсөл санаачилгуудад дэмжлэг үзүүлэн ажиллана.

Ажлын байранд тавигдах тусгай шаардлагуудын зэрэгцээ та доорх шаардлагыг хангасан байна:

  • Уул уурхай, санхүү, эсхүл холбогдох чиглэлээр бакалавр эсхүл түүнээс дээш зэрэгтэй байх.
  • Холбогдох чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай эсвэл ихээхэн практик туршлага эзэмшсэн, ажлын байран дээр ажиллаж суралцсан байх.
  • Жижиг, дунд цогц төслүүдийг боловсруулах, санаачлан эхлүүлэх, хэрэгжүүлэх туршлагатай байх
  • Англи хэл дээр баримт бичиг, танилцуулга боловсруулах, англи хэлний харилцааны сайн ур чадвартай байх
  • Аман болон бичгийн харилцааны онцгой чадвартай
  • Зохион байгуулалтын өндөр ур чадвартай, уян хатан, идэвхтэй динамик орчинд бие даан ажиллах чадвартай
  • Олон чиглэл/Салбар хоорондын төслийн орчинд өмнө нь амжилттай ажиллаж байсан
  • Оролцогч талуудтай хамтран ажиллах гойд чадвартай, янз бүрийн орчин нөхцөлд ажил хийж байсан хүмүүстэй ажиллах чадвартай.

Сонирхож буй хүмүүс дараах баримт бичгийг бүрдүүлж өгнө үү:

Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.