Үйл ажиллагааны зөвлөх

Нээлтийн огноо: 2023-09-04
Хаалтын огноо: 2023-09-18 17:30
Хэлтэс: Ил уурхайн үйл ажиллагаа - Баяжуулаx үйлдвэрийн үйл ажиллаагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Баяжуулахын үйл ажиллагааны хэлтэст- Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг (1) Үйл ажиллагааны зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэ үүргийн зорилго ньзогсолтын төлөвлөлтийн үр нөлөөг хангах, мөн төлөвлөлтийг үргэжлүүлэн сайжруулах замаар тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх явдал юм. Үйл ажиллагааны багийн төслийг хугацаанд нь дуусгахад дэмжлэг үзлүүлэх чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Үйл ажиллагааны багийн үйлдвэрийн зогсолттой холбоотой бүх ажлууд болон ажлын хамрах хүрээг тодорхойлж , үйл ажиллагааны багийн төлөвлөгөөг бусад багуудтай нийцүүлж жигдрүүлэх.
  • Үйл ажиллагааны багийн зогсолтын ажлуудын хуваарийг боловсруулах.
  • Зогсолтын төлөвлөгөө үр дүнтэй, зардал хэтрэлгүй байгааг нягтлах ба ирээдүйд зогсолтын ажлын сайжруулж болох шаардлагатай арга хэмжээ авах.
  • Үйл ажиллагааны багийн хуваарь гаргагчтай хамтран төлөвлөлтийн ур чадварыг хөгжүүлэх дээр ажиллах.
  • Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн зогсолтын төлөвлөгөөг засварын багийн төлөвлөлттэй уялдуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах.
  • Үйл ажиллагааны багт төслийн хуваарь, тооцооллыг боловсруулах,төслийн гүйцэтгэлийг хянаж, зохицуулахад дэмжлэг үзүүлэх.
  • Засвар үйлчилгээ болон зогсолтын багийн бүх гол хамтран оролцогч талуудын хамтын ажиллагааг удирдан зохицуулах.
  • ҮА-ы багийн зогсолтын үед тогтмол хийгддэг ажлын жагсаалтыг гаргах. Тогтмол сайжруулалтыг хангаж байх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Ашигт малтмалын боловсруулалт, Төмөрлөгийн болон химийн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлагахуримтлуулсан байх
  • Ажлын удирдлагын хувьд өргөн хэмжээний туршлагатай байх.
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай
  • MS оффисийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Хурдан өөрчлөгдөх орчинд ажиллах туршлагатай мөн эерэг хандлага, бэрхшээлийг даван туулахад бэлэн байх
  • Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвартай логик сэтгэлгээтэй

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.