Үйл ажиллагааны ахлах мэргэжилтэн
“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Оюу толгой ХХК-ийн Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Үйл ажиллагааны ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү албан тушаалын зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.
Үүрэг даалгавар
- Үйл ажиллагааны ажилтнуудыг манлайлан ажиллаж, гүйцэтгэж буй бүх ажилд аюулгүй ажилалгааг нэн тэргүүнд тавьж хүн, тоног төхөөрөмжийг хамгаалан, байгаль орчинд ээлтэй ажиллах
- Одоогийн болон ирээдүйн ажиллах хүчнийг сургаж, мэргэшүүлэн, ур чадвар эзэмшүүлж, аливаа ажлыг холбогдох дүрэм журам, бизнесийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллах
- Үйл ажиллагааны баг нь Рио Тинтогийн шилдэг туршлагыг авч ашиглан үйлдвэрийн бүтээмж болон тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хамгийн өндөр түвшинд байлгах
- Шаардлагатай систем, процесс, бодит санаачлагууд гаргаж тэдгээрийг ашиглан үр ашигтай, тогтвортой байдал мөн аюулгүй ажиллагааг сайжруулах.
Тавигдах шаардлага
- Ашигт малтмалын боловсруулалт, Уул уурахай болон механикийн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй буюу түүнтэй дүйцэхүйц мэдлэг боловсролтой.
- Өөр өөр албан тушаалын хүмүүстэй харилцаа холбоо тогтоон ажиллаж байсан туршлагатай
- Томоохон үйлдвэр/тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлын 8 жилээс багагүй туршлагатай бол сайн
- Монгол ба Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх, эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)