Үйл ажиллагааны Ахлах Мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2024-01-15
Хаалтын огноо: 2024-05-10 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Үйл ажиллагааны Ахлах Мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй Ажиллагаа: Гүйцэтгэж буй бүх ажилд аюулгүй ажилалгааг нэн тэргүүнд тавьж хүн, тоног төхөөрөмжийг хамгаалан, байгаль орчинд ээлтэй ажиллах
  • Манлайлалтай ажиллаж засвар үйлчилгээний ажилтнуудыг хөгжүүлэн тэдгээрт зааж сургах
  • Хүн: Одоогийн болон ирээдүйн ажиллах хүчнийг сургаж, мэргэшүүлэн, ур чадвар эзэмшүүлж, аливаа ажлыг холбогдох дүрэм журам, бизнесийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллах
  • Гүйцэтгэл: Засвар үйлчилгээний баг нь Рио Тинтогийн шилдэг туршлагыг авч ашиглан үйлдвэрийн бүтээмж болон тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг хамгийн өндөр түвшинд байлгах
  • Гүйцэтгэл: Шаардлагатай систем, процесс, бодит санаачлагууд гаргаж тэдгээрийг ашиглан үр ашигтай, тогтвортой байдал мөн аюулгүй ажиллагааг сайжруулах.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Ашигт малтмалын боловсруулалт, Төмөрлөгийн болон химийн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • 8-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.